2017 оны 07-р сарын 20, Пүрэв гариг, 23 цаг 48 минут | Мобайл
Сүүлд шинэчлэгдсэн мэдээ: 5 цаг 43 минутийн өмнө
Улсын их хурал

УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад шагнал гардуулав

УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад шагнал гардуулав

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн референт С.Эрдэнэчимэг Алтан гадас одонгоор, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн хэвлэгч У.Дамдинсугар нар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах зөвлөх Ц.Норовдондог, Алтан гадас одонгоор шагнагдсан Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн референт Ч.Алтанцэцэг нарт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нарын шагналыг нь өчигдөр буюу 2017.07.17-ны өдөр гардуулж, баяр хүргэлээ. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 
 
 

 

 



Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
  • 07-р сарын 17
  • 0 Сэтгэгдэл
  • |
Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Arslan.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгэм хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн нийтлэлтэй холбоотой санал сэтгэгдэл бичнэ үү.
Сэтгэгдэл:
0 - 200
Нийт Сэтгэгдэл (0)