ТАНИЛЦ: “УИХ-ын сонгуулийн тухай хууль“-д орсон ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТҮҮД
2019 оны 12 сарын 21
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа.
Ирэх оны сонгууль 26 том тойргоос 76 гишүүнийг сонгох хэлбэрээр явагдана. Мандатын тоогоор хүн дугуйлна гэсэн үг юм.
УИХ-ын 76 гишүүнийг 26 тойргоос сонгох нь манай сонгогчдын хувьд шинэ зүйл биш. УИХ-ын 1992, 2008 оны ээлжит сонгууль энэ хэлбэрээр явсан.
Ямартай ч сонгогчдын саналыг машинаар тоолно гэж СЕХ-оос мэдэгдэж буй. Өнгөрсөн жилүүдэд Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг цуг явуулдаг байсан. Харин 2020 онд УИХ-ын сонгуулийг дангаар нь явуулахаар хуульчилж, зохицуулж буйгаараа онцлогтой юм.
Сонгуулийн хуулиар чухам ямар, ямар зүйлүүд өөрчлөгдөж буй мэдээллийг товчхоноор хүргэе.
- Иргэдийн хувь мэдээлэл болох регистрийн дугаар, нэр гэх мэт хувь хүний мэдээллийг ажлыг хэсэг дээр намуудад өгөхийг хориглоно.
- Иргэдийн гар дээр тэмдэглэгээ хийхгүй.
- Нэг мандаттай аймгуудыг хоёр болгон нэмэгдүүлнэ. Харин хоёр мантадтай аймгуудыг гурав болгон нэмэгдүүлнэ.
- Хотын зургаан мандаттай тойргуудын мандатыг хасна.
- Сонгогч сонгуулийн санал авах хэсэг дээр очихдоо заавал иргэний үнэмлэхтэй очих албагүй
- 2020 оны хоёрдугаар сарын 1-ээс эхлэн сонгууль дуусах дуустал иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно
- Гадаадад амьдарч буй иргэд санал өгөхгүй
- Нэр дэвшигч нь үнэмлэх авсан өдрөөсөө эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж болно.
- Иргэн 5 сая, хуулийн этгээд 20 сая төгрөгийн хандив өгч болно.
- Цахим орчныг тодорхой түвшинд хянаж, шийдвэрлэнэ. Нэр дэвшигчийн үнэмлэх авсан хүн гурав хоногийн дотор Харилцаа холбооны газраас үнэмлэх авна.
- Цахим орчинд гүтгэх, доромжлохыг зохицуулна.
- Намууд эвсэж сонгуульд оролцож болно. Эвсэл нь сонгуулийнхаа жил хүчинтэй байна. Олонх нь тарсан бол эвслийг тарсанд тооцно.
- Сонгуулийн сурталчилгааг 18 хоног байсныг 22 хоног болгож нэмэгдүүлнэ.
- Тойрогт мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Илүү дутуу тэмдэглэсэн саналыг хүчингүйд тооцно.
- Фэйсбүүк, твиттерийн орчинд тодорхой хэмжээний хяналт тавина.
- Нэр дэвших хүмүүс нэгдүгээр сарын 1-ны өдрөөс өмнө ажлаа өгнө.
- Нэр дэвшигчид телевизээр хоёр цагийн туршид л сурталчилгаагаа явуулна
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
611834
4 эможи
Зочин
2019-12-21 12:08
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: