Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Чинзориг: Засгийн газраас ААН болон ажилтныг НДШ-ээс чөлөөлөх ЖУРМЫГ баталлаа

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "УИХ-аас Цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой тогтоол гаргаж, нийгмийн даатгалаас иргэн, аж ахуйн нэгжийг чөлөөлөх болон санхүү нь хүндэрсэн аж ахуйн нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой журмыг Засгийн газраас өнөөдөр хуралдаж,баталлаа.

Дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа нь доголдсон, ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалаас чөлөөлөхөөр болсон. Үүнд ямар байгууллага хамаарах вэ?

  • Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагаас бусад ААН, хамаарна
  • Төрийн бус байгууллага үүнд хамаарна.
  • Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуульд хамаарна. 

Дээрх байгууллагын ажилчид болон сайн дураар даатгал төлөгчид хөнгөлөлтөд хамаарна.

Ажилтан болон ажил олгогчийн НДШ-ийг 6 сарын хугацаанд төлснөөр тооцож, бичилт хийнэ.

УОК, Аймаг, ниймлэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого 50 хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөг 3 сарын хугацаанд олгоно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тооцож, 6 сараар хариуцан төлнө. Үүнээс дээш төлөх бол иргэн өөрөө хариуцаж, зөрүүг төлнө.

Журам батлагдсан тул Татварын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн хөнгөлөлт чөлөөлөлтийг хэрэгжүүлж эхэлнэ. НДШ-ийн өртэй ч хуулийн заалтыг хангаж байгаа ААН-үүд зургаан сарын энэ хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдана. Өртэй бол хүү, алданги тооцохгүй.

Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй ААН, байгууллагыг хамруулах эсэх тухай заалт хуульд байхгүй. Харин торгууль, алданги тооцохгүй гэж орсон. Өртэй л гэдгээрээ тэмдэглэгдээд явна.

45,000 орчим ажил олгогч, 700,000 ажилтан 800-900 тэрбум төгрөгийн НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлнэ.

Бидний тооцоолсноор 45 мянга орчим ААН, 700 мянга орчим даатгуулагч хамаарагдана. 900 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэсэн тооцоололтой байна. Монгол Улсад 1.1 сая орчим ажилтан бий. " гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
616177
2 эможи
keyboard_arrow_up