Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүхийг Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар томиллоо

2020 оны 7 сарын 02

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонх суудал авсан Монгол Ардын намаас Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өчигдөр өргөн мэдүүлсэн.

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар  У.Хүрэлсүхийг томилох саналыг УИХ-д оруулсны дагуу ийнхүү хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлаар санал хураалт явууллаа. 

Санал хураалтад 71 гишүүн оролцсоноос 70 гишүүн гар өргөн дэмжив. Ерөнхий сайдыг томилох санал хураалтад оролцсон 71 гишүүнээс эсрэг кноп дарсан цорын ганц гишүүн нь Б.Пүрэвдорж байлаа. 

Ийнхүү У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийн 98.5 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
618330
7 эможи

Зочин
2020-07-03 00:50
Хурал эхлэнгүүт ирц дутуу 4 хүн хаана ямар ажилтай явна хуралд суухгүй юм бол яах гэж дэвшдэг байнаа ажлаа хийх хүнд зайгаа тавьж өгөх хэрэгтэй юм биш үү хариуцлага их зан дураараа дургахгүй байвал яасан пм гишүүдээ ард түмэний итгэл дааж гарсанаа хатуу анхаар
Зочин
2020-07-02 17:41
Угаасаа Пүрэвдорж талцсан тэнэг бодолтой улс төрч юм. Яаж дахин сонгогдчихдог байнаа.
Зочин
2020-07-02 16:07
Одоо ерөнхийлөгчийн 13 р зуунд Херогийн найруулгаар үзэгчгүй наадам болиод ард түмэнд сайхан баярлаарай гээд мөнгийг нь өгчих
Zochin
2020-07-02 14:11
100% sanal uguh albagyi
Зочин
2020-07-02 13:06
Гар өргөж санал хураалгана гэдгийг мэддэггүй нөхөр бас байнаа байна
Zochin
2020-07-02 12:48
Ene teneg yundaa esreg knop dardgin
зочин
2020-07-02 12:22
jagsaaliin tsereg purewdorjiin karmand generaliin murdus baigaa
keyboard_arrow_up