COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Ганбаатар: О.Баасанхүү намайг дэмжиж байгаа. Өнгөрсөн дөрвөн жил хамт доромжлуулж зүдэрч явсан

2017 оны 5 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байгаа С.Ганбаатар  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нэр дэвшигч С.Ганбаатар “Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвших шийдвэр үнэхээр гэнэтийн байсан. Хоёр жилийн өмнө би Ерөнхийлөгч болмоор л байна. Надад Ерөнхийлөгч болчихвол хийх ажлын төлөвлөгөө байна хэмээж байсан. МАХН бол жирийн ард түмний эрх ашгийг дээдэлдэг нам. Тийм ч учраас МАХН-ын дарга Н.Энхбаярыг тууштай тэмцэж энэ сонгуульд оролцохоо би илэрхийлж байсан. Олон хүн дэвших үү гэж асуухад би дэвшихгүй л гэж байсан. Харин МАХН-ын бага чуулганаас цагийн өмнө нэр дэвшихээр шийдсэн. Монголын ард түмний төлөө би зүтгэнэ. О.Баасанхүү намайг дэмжиж байгаа гэдэгт би итгэж байгаа. Бид их дотно. Өнгөрсөн дөрвөн жил хамт доромжлуулж зүдэрч явсан. Тийм болохоор намайг дэмжиж байгаа гэдэгт итгэж байна” хэмээлээ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43616
0 эможи
keyboard_arrow_up