COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Ганбаатар: Монгол Улсын гурван сая иргэдийн хөгжлийн төлөө зүтгэнэ

2017 оны 5 сарын 27

Дөнгөж сая СЕХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт нэр дэвшигчийн  үнэмлэхийг нь гардуулан өглөө.

Нэр дэвшигч С.Ганбаатар энэ үеэр “Та бүхнийхээ өмнө зогсч байгаадаа баяртай байна. Доромжлол гүтгэлэг дундуур хол замыг туулж ирлээ. Үнэн гүйцдэг юм байна. Бидэнд Монгол Улсаа аврах төлөвлөгөө, төсөл байгаа. МАХН-ын гишүүд, ард түмэнтэйгээ хамт дэвшиж байна. МАНАН-ийн дарангуйллыг Монгол оронд хазаарлана. Жирийн иргэд тусгаар тогтнол, эдийн засгийн тусгаар тогтнолд санаа зовж байна. МАНАН уучлал гуйхаар ажлаа эхлэх хэрэгтэй, тэд юундаа баярлаад байгаа юм. Ард түмнийг хямраасан гэж тэд ярина лээ, өөрсдөө хямраасан. Тэдний газрын, тендерийн луйврууд монгол орныг цуцааж, ядрааж байна. Тэдэнд оффшорчид, луйварчид цугласан байна. Мөнгөтэй нь биш төлөвлөгөөтэй, зүрх сэтгэлтэй нь ялъя л даа. Сэтгэл минь хөдөлж байна. Монгол Улсын гурван сая иргэдийн хөгжлийн төлөө зүтгэнэ. Түүнээс 30 гэр бүлийн хагартлаа баяжихын төлөө ажиллахгүй. МҮЭ-ийг хүчирхэгжүүлнэ. Бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллагыг хөгжүүлнэ. Барьцаалагдсан УИХ-ыг хазаарлана. МАНАН-ынхан мөнгө саадаг ажил хийж ирлээ, зогсооё, өөр сонгууль хийе ард түмэн минь. Харнхуй бүүдгэр манан дунд хулгай нүүрлэж, худал хөгжиж байдаг. МАНАН хар пиараа хийж байна,оволзож байна. Гэхдээ монголын ард түмэн ялна, Монгол босно” гэв.

Гэрэл зургийг MPA.mn

123

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43880
0 эможи
keyboard_arrow_up