COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баттулга: Хүч тэнцвэргүй тулаан болно

2017 оны 5 сарын 27

АН-аас Ерөнхийдлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. МАН, МАХН-аас нэр дэвшигчид эхнээрээ дагуулж ирсэн бол Х.Баттулга нэр дэвшигч охиноо дагуулж ирсэн юм. Түүнийг үнэмлэхээ гардаж авах үеэр АН-ын гишүүд, дэмжигчид СЕХ-ны байрны гадаа цугласан байлаа. Нэр пэвшигч Х.Баттулга тэдэнд хандан “Олуулаа байна, та нарыг харахад сайхан байна. Хүч тэнцвэргүй тулаан болно. Тэдэнд эрх мэдэл, алт мөнгө, гаднынхан  бүгд байна. Бидэнд эгэл ардууд, ардчилагчид байна. Тиймээс Монгол ялна” гэв.

Мөн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай түүнд баяр хүргэж үг хэллээ. Тэрээр “Монгол түмний хайртай хүү, Монгол төрийн дууллыг дэлхийн тавцанд цуурайтуулсан таныг нэр дэвшигчээр тодруулсан ард түмэн, АН-ын гишүүдэд талархал илэрхийлж, баяр хүргэе. Ардчилсан хувьсгалын ачаар асар их зүйлийг олж авсан ард түмэн гундуухан амьдарч байгаа ч ард түмэн Ерөнхийлөгчөөсөө юу ч горьдохгүй. Шударга ёс, эв нэгдлийг өгч чадах Ерөнхийлөгч хэрэгтэй. Ийм үед ухаалаг сонголт хийх хэрэгтэй. Амжилт хүсье" гэлээ.

Гэрэл зургийг MPA.mn

123

123

123

123

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43885
0 эможи
keyboard_arrow_up