COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

2017 оны 6 сарын 23

МАН-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

Ц.Нямдорж

"Бид 7 дахь удаагаа сонгууль хийж, тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн сонгууль өмнөхөө бодвол хар бараан мэдээллээр олон нийтийг булсан, төөрөгдүүлсэн сонгууль болж байгааг онцлон тэмдэглэж байна. М.Энхболд даргын хөдөө явах ажил дууссан. Өнөөдөр Улаанбаатартаа байж байгаад сонгууль дуусна.  Энэ сонгуулийн үр дүн нааштай гараасай, М.Энхболд даргыг сонгооч гэдэг хүсэлтийг сонгогчдод тавьж байна.  Монголын төрийг бүтэн болгоод өгөөч, ноён нуруутай болгоод өгөөч гэж та бүхэнд хэлж байна. 

М.Энхболд дарга төрийн ажлыг анхан шатнаас нь эхлэн дээд түвшинд хүртэл тасралтгүй хийсэн улс төрч мөн. Хувь хүний нь ноён нуруу, төрөлх зан чанар, хүлээцтэй байдал нь хэрэг болно гэж бид ойлгож байна. Энэ сонгуульд ийм их хар мэдээлэл явж байгаа нь нэр дэвшигчээсээ үүдэлтэй.  Жишээ нь, Ардчилсан намаас Р.Амаржаргал ч юм уу нэр дэвшчихсэн бол арай ч ийм хар мэдээ явж, олон түмнийг сэтгэлгээний хувьд төөрөгдүүлэхгүй байсан байх. Хувь хүний тогтсон хүмүүжил гэдэг Ерөнхийлөгчийн ажил төдийгүй сурталчилгааг нь хийхэд таагүй нөхцөл байдал бий болгож байгаа" гэв. 

Ө.Энхтүвшин:

"Би Х.Баттулгын хувьд ингэж хэлэх гээд байгаа юм. Юун ерөнхийлөгч болох вэ.  Тэр төмөр зам хаана байна? Байхгүй л гэж байна лээ. 

Хамгийн гол нь офшорт 1.1 тэрбум ам.долларын хөрөнгийг нуусан байна.  Монгол Улсын төрийн тэргүүн ядахдаа офшорт мөнгө байхгүй, ард түмэнд өөрийнхөө хөрөнгийг ил тод хэлчихдэг, хүн чанартай хүн байх ёстой.  Тийм учраас М.Энхболдыг МАН нэр дэвшүүлсэн юм" гэв. 

Д.Лүндээжанцан:

"Төрийн тэргүүний албан тушаал бол ганц. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм. Иймээс тохьтой нуруутай хүн гараад, Монголын төр тогтвортой цаашаа яваад, ард түмэн тайван амгалан амьдрах хэрэгтэй байна. 

Төр тогтвортой байгаад, тайван амгалан амьдрах юм сан.  Эдийн засгийн хямрал гэж нэг л дайсан бидэнд бий. Энэ янзаараа яваад байвал 2018 оны өдийд эргээд хуучин байрандаа очих төлөв харагдаад байна" гэв. 

123
гэрэл зургийг mpa.mn-ээс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44563
0 эможи
keyboard_arrow_up