COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголын улстөр "Шинэ"-ийг хайж байгааг МАН-д дуулгая

2017 оны 7 сарын 24

Монголын улстөрийн ээлжит "халуурал" эхлээд байна. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой эхэлсэн нь мэдээж. Гэхдээ энэхүү "халуурал" Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга ялалт байгуулж Ерөнхийлөгчөөр сонгогдон, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой.

Хэрвээ гэж байдаг бол гэж олон хүн ярьдаг. Гэвч энэ удаа "хэрвээ" байхгүй. Одоо Монгол улсын эрхийг барьж байгаа намд шинэчлэл хийхгүй бол болохгүй. Гэхдээ авч, өгч сурсан хүмүүст хэрэг үгүй. Тэд бол эргээд Монголын улстөрийг муухай харагдуулна.

Тиймээс л монголчууд шинэ хүнийг шинэ улстөрийг хүлээж байгаа хэрэг. Гэтэл Монгол улсын шинэ Ерөнхийлөгч хамгийн "хуучин хүн"-ийг Тамгын даргаараа тавьлаа. Гэхдээ Монголын улстөр шинэчлэгдэнэ. Энэ хооронд МАН-д "60 тэрбумын эсрэг хөдөлгөөн" нэгэнт үүсчихлээ.

Тиймээс тун удахгүй 9 сард болох тус намын Их хурал асуудлыг нэг талд нь шийдэх байх. Харин тус хурлаас "Шинэ" шийдвэр гараасай гэж хүсч байгаагаа олон жирийн гишүүд, дэмжигчид хүсч байгааг дуулгая. Гэхдээ "Шинэ" гэгддэг "Цүнхчин" залуус хэрэг үгүй гэдгийг л анхаар.

О.Ганхуяг


http://gereg.mn/news/17530/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45243
0 эможи
keyboard_arrow_up