COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын цэргийн хоёр онгоц энэ сарын 31-нд Улаанбаатарт газардахаар боллоо

2017 оны 3 сарын 28

Улаанбаатарт ослын буулт хийсэн АНУ-ын цэргийн онгоцыг манай талаас засах тоног төхөөрөмж байхгүй учраас АНУ-ын талаас цэргийн зориулалттай дахин "С-17" маркийн хоёр онгоц ирэхээр болжээ. Тус хоёр цэргийн онгоц энэ сарын 31-ний өдөр Улаанбаатарт газардах бөгөөд ослын буулт хийсэн онгоцыг засварлах техник тоног төхөөрөмж авчирч байгаа аж.

Энэ сарын 14-ний өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд АНУ-ын цэргийн зориулалттай, "С-17" маркийн TREK-973 дуудлагатай ачааны нисэх онгоцны нэг хөдөлгүүр бүрэн зогсож, ажиллагаагүй болсны улмаас ослын буулт хийсэн юм. Манай улсын шуурхай баг хуралдаж, осол гэмтэлгүй хэвийн газардсан талаар бид мэдээлсэн. Тус цэргийн зориулалттай онгоцны дөрвөн хөдөлгүүрийн нэг агаарт бүрэн ажиллагаагүй болсон тул манай талд яаралтай мэдэгдэж, ийнхүү газардсан байдаг.

Одоогийн байдлаар ослын буулт хийсэн онгоцыг манай талаас засварлах ямар ч боломжгүй байгаа бөгөөд Чингис хаан нисэх онгоцны буудлын талбайд зогссон хэвээр байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42005
0 эможи
keyboard_arrow_up