COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Эрчим хүч-зохистой хэрэглээ” сургалт зохион байгуулагдлаа

2017 оны 3 сарын 28

Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Боловсролын газартай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд "Эрчим хүч-зохистой хэрэглээ” хичээлийн хөтөлбөр боловсруулах, уг хичээлийг заах сургагч багш нарыг бэлтгэх гурван өдрийн сургалтыг 2017 оны гуравдугаар сарын 20, 21, 24-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 118 дугаар сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

Сургалтад 11 сургуулийн нийт 33 багш хамрагдаж, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, эрчим хүчний хэмнэлт, үр ашиг болон олон улсад бага насны хүүхдүүдэд эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр заадаг хичээлийн агуулга, сэдэлжүүлэх үйл ажиллагааны талаар илтгэл сонсож, таван баг болон ажиллаж, 1-5 ангийн сурагчдад заах "Эрчим хүч-зохистой хэрэглээ” сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг хамтран гүйцэтгэлээ. Уг сургалтад хамрагдсан сургагч багш нар сургалтаар олж авсан мэдлэг, "Эрчим хүч-зохистой хэрэглээ” хөтөлбөрийг талаар сургуулийнхаа бага ангийн багш нарт сургалт зохион байгуулж, "Эрчим хүч-зохистой хэрэглээ” хичээлийг заах багш нарыг бэлтгэх юм.

Хамтран ажиллах гэрээний дагуу Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Боловсролын газар хамтран цаашид "Эрчим хүч-зохистой хэрэглээ” хичээлийн хөтөлбөрийг баталгаажуулах, хичээлийг эхний ээлжинд сонгогдсон 11 сургуульд туршилтаар оруулах, хичээлийн хөтөлбөрийг сайжруулах ажлуудыг шат дараатай гүйцэтгэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42006
0 эможи
keyboard_arrow_up