COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өчигдөр зам тээврийн осолд хүүхэд өртсөн тохиолдол бүртгэгдээгүй

2017 оны 3 сарын 28

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, гэмтлээс  урьдчилан сэргийлж ажиллалаа.

2017 оны 03 дугаар сарын 27-ны Даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ  нийт 376 дуудлага хүлээн авсанаас, зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын  улмаас 13 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 9, мөргөлдсөн 13 тохиолдол бүртгэгдсэн.

Тухайлбал:

  1. ХУД-ийн нутаг “Таван богд” ХХК-ны урд замд марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч А-г мөргөж гэмтээсэн.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нөгөөдрөөс буюу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн амарна. Үүнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүд гадаа тоглох, унадаг дугуй болон роликоор замын хөдөлгөөнд оролцох тохиодол эрс нэмэгддэг. Үүнээс үүдэн хүүхдүүд зам тээврийн осолд өртөх, бэртэж гэмтэх тохиолдол ихэсдэг.  Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42007
0 эможи
keyboard_arrow_up