COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

U money картыг хорооноос үнэгүй тараана

2017 оны 3 сарын 28

тийн тээврийн үйлчилгээг бүрэн цахимжихаар болсныг өнгөрөгч долоо хоногт Нийтийн тээврийн газар болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн зүгээс мэдэгдсэн билээ.

Картын хэрэглээнд бүрэн шилжиж буйтай холбогдуулан нийтийн тээврийн хяналтын ажлыг эрчимжүүлэхээр болсон бөгөөд хэрэв төлбөр төлөөгүй зорчигч илэрвэл Автотээврийн тухай хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэх арга хэмжээг авах юм. 

Иргэдэд сануулахад, дөрөвдүгээр сарын 1 буюу ирэх бямба гаригаас эхлэн нийтийн тээврийн том оврын автобус, троллейбус бэлэн мөнгө хийх хайрцаггүй болж, зөвхөн картаар үйлчлүүлэх ёстой. 

Эл өөрчлөлттэй холбоотойгоор “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн тээврийн хэсгийн ахлах мэргэжилтэн Ц.Түвшинжаргалаас дараах тодруулгыг хийлээ.

-Нийслэлийн захын цэгүүдэд 20 мянган ширхэг карт үнэ төлбөргүйгээр тараахаар болсон. Энэ картыг хаагуур тараах вэ?

-Автобусанд үнэгүй зорчих картыг зорилтот бүлгийнхэнд тараана. 20 мянган ширхэг картыг зөвхөн амьжиргааны түвшин доогуур өрхийн иргэдэд өгөх юм. Картыг Нийслэлийн тээврийн газартай хамтраад тараана. Гэхдээ үүнийг тухайн дүүргийн хорооны ажилтан бүртгэлтэй байгаа өрхийн иргэдтэй холбогдож өгнө. Өөрөөр хэлбэл үнэгүй карт зөвхөн амьжиргааны түвшин доогуур өрх буюу зорилтод бүлгийн иргэдэд очих юм. Тиймээс иргэд бүр үнэгүй карт авахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Үнэгүй зорчих картыг тухайн хорооны нийгмийн ажилтнаар дамжуулан тараана гэж байна. Энэ нь нэг талаар өөрсдийн таньдаг хүндээ өгөх хардлага төрүүлж байна. Үүнд ямар нэгэн хяналт байгаа юу?

-Хороо бүр дээр иргэдийн өрхийн бүртгэл байгаа. Үүнд нийслэлийн тээврийн газраас 100 хувийн хяналтыг хийж ажиллах учраас тийм зүйл гарахгүй байх. Энэ үнэгүй карт зөвхөн зорилтот бүлгийн иргэдэд очино гэдгийг иргэд сайн анхаарах хэрэгтэй. 3600 төгрөгийн карт 2500 төгрөг болон хямдарсан байгаа учраас иргэдийг картаа аваарай гэж хэлмээр байна. Иргэдийг ирэх бямба гаригаас өмнө картаа 2000 төгрөгөөр худалдаж аваарай гэж хэлмээр байна. Картуудад олон боломжууд байгаа. Сарын хязгааргүй зорчих 25000 төгрөгийн карт болон орон нутгаас ирэх иргэдэд түр зорчих картыг олгоно.

-Орон нутгаас ирэх иргэдийн картыг хэрхэн олгох вэ?

-Дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн картаар зорчдог болсонтой холбогдуулан орон нутгийн терминал дээр тусгай гэрээт цэгийг ажиллуулж эхэлнэ. Эндээс иргэд түр картаа 3600 төгрөгөөр авна. Харин буцаж хотоос явахдаа картаа өгөөд 3600 төгрөгөө авах боломжтой. Тэгэхээр орон нутгаас болон гадаадаас ирж байгаа иргэд түр картыг ашиглах боломжтой байгаа.

-Картны борлуулалт хэр байна вэ?

-Бэлэн мөнгөөр зорчихгүй болсонтой холбогдуулан иргэд карт худалдаж авах нь нэмэгдэж байна. Энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан иргэдээс асуух асуулт их байна. Манай төвөөс карт цэнэглэх газраа олон болгох зэрэг нэмэлт ажлуудыг хийж байгаа. Иргэдийг хэрэглэгчийн 7015-1289 дугаарт холбогдож мэдээлэл аваарай гэж хэлмээр байна.

-Үүрэн оператор компаниудтай хэрхэн ажиллаж байна вэ?

-Цахим төлбөрт тооцоог олон улсын жишгийн дагуу гар утасны оператор компаниудтай хамтран ажиллаж байна. Одоогоор Unitel компаниас шинэ сим гаргасан байгаа. Unitel-н хэрэглэгчийн хувьд гар утасны симээ солиулж, карт цэнэглэх цэгүүд болон болон GG-гээр цэнэглээд явж болно. Мобиком, Скайтел-аас шинэ сим карт тун удахгүй гарна. Тиймээс иргэд утсаараа төлбөрөө хийгээд автобусаар зорчдог болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42010
0 эможи
keyboard_arrow_up