COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Германы орон нутгийн сонгуульд Монгол бүсгүй ялалт байгуулав

2017 оны 3 сарын 28

Н.Солонго хэмээх монгол бүсгүй ХБНГУ-ын орон нутгийн сонгуульд Бавари мужийн хамгийн хүчирхэг намын тойргийн Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчид анх удаа нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан байна. Одоогоос гурван жилийн тэртээ тэрбээр ХБНГУ-ын улс төрд анх хөл тавьж, Бавари мужийн иргэдийн төлөөлөгч, CSU (Christian Social Union) намын гишүүн болсон бөгөөд тус улсын улс төрд дээд албан тушаал хашсан анхны монгол юм. Н.Солонго 2015 оны арваннэгдүгээр сард Холбооны засгийн газрын Эдийн засгийн байнгын хорооны гишүүн, Бундестагийн гишүүн ноён Хансёорг Дурц гишүүний туслахаар ажиллаж байжээ.

Тэрбээр 2005 онд Отгонтэнгэр их сургуулийг багш-орчуулагч мэргэжлээр төгссөн. Хоёр дайны нүүрийг үзсэн Германы түүх, ард түмний хөдөлмөрч байдал, хүмүүсийнх нь шударга байдал сэтгэлийг нь хамгийн их татсан гэдэг. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Том гүрний улс төрд хөл тавихдаа анх эмээж сүрдсэн. Учир нь би улс төрч биш. Надад нэг давуу тал байсан. Тэр нь юу гэхээр би хүнтэй харилцаж сурсан байсан. Ямар ч хүнтэй би амархан ойлголцдог юм. Энэ чадвар надад хэрэг болсон. Бас миний давуу тал бол ил тод, үнэнээ шууд хэлчихдэг байдал. Мөн гадаадад нүүдэлчин охин гэдэг тодотгол миний нэрийн хуудас болсон. Баахан шар хүмүүс дунд ази охин сууж байгаа нь гадныхны анхаарлыг өөрийн эрхгүй татсан байх” хэмээн ярьсан байдаг. 

Н.Солонгос Дархан хотод мэндэлсэн. Герман хэлний олимпиадад түрүүлж, оюутан солилцооны хөтөлбөр дагуу Германд очсон байна. Одоогоос 10 жилийн өмнө Мюнхенд хөл тавьж, эхэндээ цагаачдад герман хэл зааж, германчуудад "Mongolei" сэдвээр лекц уншдаг байжээ. Дараа нь Германы Христийн нийгмийн холбоо намын гишүүн болж,  Нийслэлийн иргэний зөвлөлийн төлөөлөгчөөр үргэлжлүүлэн ажилласан байна.

Бавари мужийн Христийн нийгмийн холбоо нам 1945 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан. Нийт 148 мянган гишүүн (2013 оны байдлаар)-тэй, Германы хамгийн том гурван намын нэг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42011
0 эможи
keyboard_arrow_up