COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

24 баримт: “Н.Алтанхуяг 2016 оны сонгуульд МАН бус Монголын бүлэглэл ялсан”

2017 оны 5 сарын 02

Шинэчлэл, Шинэчлэлийн Засгийн газрын талаар


 

Баримт 1. Шинэчлэлийн цаана өөр нэг юм байсан юм билээ. Би хязгааргүй шуналтай хүмүүс байдаг гэдгийг бодоогүй. Газрын доорх хэдэн том орд маш их хэрүүл дагуулсан.

 

Баримт 2. Хуучнаа санагалзсан, хуучнаараа амьдрах гэсэн тэмцэл ямар ч шинэчлэл байдаг. Би ер нь шинэчлэл хийе гэж зүтгээгүй байсан юм бол найман жил явах байсан. Баталгаатай шүү.

 

Баримт 3. Хоёр жилийн хугацаанд  монголчууд бүгдээрээ санаа зорилгоо нэгтгэж хамтарч ажиллаж чадсан. Болгож, бүтээж чаддаг юм байна, сайд нар гадаадад зугаалахгүй байж, аймаг дүүргийн Засаг дарга нартайгаа цахим хурал хийж, нэгнийхээ хийсэн сайн зүйлийг хэрэгжүүлж болох юм байна гэдэг жаахан ч гэсэн итгэл сэргэсэн.

 

МАН-ын талаар


 

Баримт 4. Сонгуулиар хүн бүхэнд сая төгрөг амлаад, сая 500 мянган төгрөг амлаад, шинэ гэр бүлд 500 мянган төгрөг өгнө гээд л. Хөөрхий энэ мөнгийг С.Баярын Засгийн газар, Су.Батболдын Засгийн газар өгөх гэж чардайсан.

 

Баримт 5. МАН Оюу Толгойгоос 250 сая доллар, Чалкотой гэрээ хийж, 350 сая долларын зээл авсан. Мөн Монголбанкнаас ч зээл авсан байсан.

 

Баримт 6. Ч.Сайханбилэгийн Засгийн газар бол МАНАН-гийн Засгийн газар байна. Ч.Сайханбилэг АН-ын гишүүн байсан. Хэдэн сар болсон бэ? Бүхэл бүтэн 7 сар болсон. Одоогийн Ерөнхий сайд гээд байгаа нөхөр Сангийн сайдаар цохиж явсан. Гэтэл гэв гэнэт Ерөнхий сайд болонгуутаа “уйлаад л” яанаа ийм их өр гээд л. Боль л доо та нар. Сангийн сайд нь мэддэггүй өр гэж Монгол улсад байх уу.

 

Баримт  7.  Яг яс ярьвал энэ 2016 оны сонгуулиар чинь хөөрхий зарим нөхдүүд ялсныхаа дараа ухаан алдаад уначихсан шүү дээ. Тэр байтугай штабаа буулгачихсан байсан нөхдүүд ялсан.

 

Баримт 8. МАН-ын манайхыг ялчихсан гэж хөөрөөд байгаа юм. Үнэндээ ялаагүй байхгүй юу

 

Баримт 9. 2016 онд УИХ-ын сонгууль болсон гэж бодож байна уу. Үгүй. Энэ бол хулгай, дээрмийн сонгууль болсон. Хар машиныг хэн шатаасан, давхар дээлийг хэн эсэргүүцэж байсан билээ. Гэтэл одоо яаж байна.  

 

Баримт 10. 2016 онд зарим нэгэн гишүүд сонгуульд ялна гэж итгээчгүй байж байгаад ялсан. Бүр штабаа буулгачихсан байсан нөхөд сонгуульд ялсан юм шүү.

 

Н.Алтанхуягийн алдаанууд


 

Баримт 11. Би  хуулийн байгууллагын шинэчлэлийн асуудал дээр их муу ажилласан. Энэ бол миний  алдаа.

 

Баримт 12. Би Бүтээн байгуулалт, ард түмний амьжиргаа гэдэг дээр хэтэрхий их улайрч зүтгэсэн. Ерөнхий сайд хүн тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага болон бусад байгууллагуудаа зохих түвшинд ажиллуулах ёстой байсан.

 

Баримт 13. Хууль хяналтын байгууллага дээр муу ажилласан учраас намайг энэ талаар хөнтөрсөн байхгүй. Өөр эзэнтэй болчихсон юм шиг байна лээ.

 

Баримт 14. Бас нэг алдаагаа хэлье. Энэ салбар руу ороогүй нь миний буруу. Ойрын үед хэн ч орохгүй болов уу. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэх төрийн өндөрлөгүүдийн эрх мэдлийн хуваарилалт буруутсан, буруутуулсан.

 

Л.Гансүхийн талаар


 

Баримт 15. Би өнөөдөр Л.Гансүхээсээ уучлалт хүсмээр байна. Эхнэртэй, хүүхэдтэй, амьдралтай байсан хүн гэр хорооллын иргэдэд 5 тонн нүүрс сая төгрөгөөр авдаг байсныг 400 мянган төгрөгөөр оруулсныхаа төлөө шоронд орсон юм.

 

Баримт 16. Ард түмний ахуй амьдралын төлөө Ерөнхий сайдын ахлах зөвлөх нь шоронд ордог юм өнөөдөр хэн гэдэг Ерөнхий сайдын хэн гэдэг ахлах зөвлөх гэр хорооллын иргэдийн төлөө нүүрсний үнэ хямдруулахын төлөө хэн ярих вэ.

 

Баримт 17. Нүүрсний үнэ гэж ярингуут л “Ээ бурхан минь. Хэрэгт орохгүй шүү холхон явж байя” гэсэн хар амиа хичээсэн бэртэгчингүүдийн цуглуулга болсон байна.  Энэ засаг төр.

 

Баримт 18. Монгол улсын Ерөнхий сайдыг ажлаа хийж байхад нь ахлах зөвлөхийг нь шоронд хорьж байгаа нь “Алтанхуягаа чи Ерөнхий сайд биш шүү” хэлж байгаа хэрэг. “Бид нар хууль хяналтынхныг барьж байна. Чи яасан хүний үгэнд ордоггүй хүн бэ. Май чи” гэж байгаа юм.

 

Баримт 19. Миний ойр хавийн 10 гаруй хүн шоронд орсон. Тэднээс ямар нэгэн хэргийн талаар асуудаггүй. Зөвхөн Н.Алтанхуягийн но-г хэлчих л гэдэг юм билээ. Ерөнхий сайдын алба гэдэг ийм үнэтэй байна гэж байх уу.

 

Баримт 20. Энэ тамлагаанаас хойш нэг ширхэг ч хүн Монголын төлөө ажил хийх сэтгэл зүрхгүй болсон. Улс эх орноо гэсэн зүрх сэтгэлийг алаад хаячихбал Монгол сөнөнө. Би үүнд үхтэлээ харамсдаг.

 

Бүлэглэлийн хонгилын тухай


 

Баримт 21. УИХ-д Ерөнхийлөгч санал оруулдаг болсон нь хонгил бий болгосон. Хэн нэгэн дургүйг нь хүргэвэл тэр хонгил руугаа оруулдаг болсон. Ерөнхийлөгч энэ эрх мэдлээ ашиглаж ирсэн. АТГ-ын дарга, орлогч, Ерөнхий прокурор, орлогч, Дээд шүүхийн дарга нарыг санал оруулаад л томилдог болсон.

 

Баримт 22. Хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа бүх хүнийг яриагүй байна. Хэрэг үүсгэдэг, шалгадаг, хяналт тавьдаг, тасладаг цөөхөн тооны хүмүүсийн хонгил байгаа юм.

 

Ерөнхийлөгчийн тухай


 

Баримт 23. Өнөөдрийн буруутан нь Ц.Элбэгдорж юм. Түүнээс биш Ц.Элбэгдоржоос өөрөөр болоогүй,  Ерөнхийлөгчийн эрх мэдлээс болсон. Өмнө нь Ерөнхийлөгч хэн нэгэн дээр хэрэг үүсгэдэг хүмүүсийг томилоггүй байсан. Хэрэв би Ерөнхийлөгч болвол эрх мэдлээс татгалзаж чадна. Ер нь хэн ч байсан татгалзах хэрэгтэй.

 

Баримт 24. Ерөнхийлөгч гэдэг бол хэн нэгэн гэмт хэрэгтэн оргонох газар биш. Монголын төрийг төр шиг болгоё гэж бодвол нэг хүн бүхнийг дураараа шийддэг байдлыг таслан зогсоох хэрэгтэй.

 

24tsag.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43146
0 эможи
keyboard_arrow_up