COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулгад Т.Оошима бараалхлаа

2017 оны 7 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр бараалхлаа.

Энэхүү айлчлал Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд Япон Улсын хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой.

Уулзалтын үеэр хоёр тал стратегийн харилцаагаа үргэлжлүүлнэ гэдгээ нотлов. Мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын зэрэг албаны хүмүүс оролцов.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45088
0 эможи
keyboard_arrow_up