COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Булган : Хан-уул дүүрэгт нийгмийн бүх л давхаргыг хамарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна

2016 оны 8 сарын 24

Нийслэлийн дүүргүүдээс тусгайлан төсөв гарган хүүхдэд зориулан олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн дүүрэг бол Хан-Уул. “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрөөс гадна ахмадууд, эмэгтэйчүүд, залууст зориулсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа талаар Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булгантай ярилцсанаа хүргэж байна.

 

Энэ жил Хан-Уул дүүрэгт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар яриагаа эхлүүлье.

 

Хан-Уул дүүргийн ИТХ-ын 2014 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр дүүргийн хэмжээнд  гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. 2016 оны хувьд“Ахмадаа дээдэлье”, “Хамтдаа хөгжье”, “Эмэгтэйчүүдийн хөгжил”, “Хан залуус”, “Архидалтгүй хороо” гэсэн хөтөлбөрүүд батлагдсан. Иргэдийнхээ ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн амьдралд оролцох оролцоог нь дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй эдгээр хөтөлбөрүүд нь дүүргийн иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан хийгддэгээрээ онцлог юм. Уг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулан, ажлын хэсэг болон дүүргийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэр гарган ажилладаг.

2016 оны эхний хагас жилийн байдлаар дээрх хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар товч танилцуулахгүй юу?

Батлагдсан хөтөлбөрүүдийн хүрээнд иргэдийн хөгжил, хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

Бид “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд хөгжлийн чиглэлээр 13, хүүхэд хамгааллын чиглэлээр 13 төсөл, арга хэмжээг тус тус зохион байгуулсан. Үүнээс дурдвал дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийг бүрэн камержуулсан. Хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх зорилгоор шинээр нээгдсэн цэцэрлэгүүдийг нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл, хүчилтөрөгчийн коктейлын аппарат, тоглоомоор, төрийн өмчийн сургуулиудыг ус цэвэршүүлэгч аппаратаар хангаад байна. Хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад физик, хими, технологи, роботын кабинетуудыг байгуулаад байгаа бөгөөд мөн захын хороо болох 14 дүгээр хорооны 59 дүгээр сургуульд хөгжмийн кабинетыг байгуулаад байна. Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 3, 4, 8, 9, 12 дугаар хороодын Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдэд түргэн тусламжийн машиныг нийлүүлэхээр болж гүйцэтгэл нь гэрээний шатанд явж байна.

Үүнээс гадна “Ахмадаа дээдэлье” төслийн хүрээнд өртөөчилсөн аяллыг зохион байгуулж нийт 720 ахмадыг хамруулсан. Ахмадын хөгжлийн төвүүд, хороодын Ахмадын зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөс гадна хаш чулуун орыг зургаан хороонд авч өгсөн. Мөн "Чанартай амьдрал-Ахмадын клуб" -ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж  "Ахмадын дуу хоолой" төслийг хэрэгжүүллээ.  Энэ арга хэмжээг ахмадууд талархан хүлээж авсан. Ахмадуудад чиглэсэн олон талт үйл ажиллагаа нь тэдэнд тодорхой нийгмийн хүрээлэлтэй болох, идэвхтэй амьдрахад чухал нөлөөтэй байдаг.

Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ямар ажлууд хийгдсэн бэ?

Хан-Уул дүүргээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэгдсэн олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй 22 иргэний төсөлд дэмжлэг үзүүлснээс гадна дүүргийн Эрүүл мэндийн төвд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эмчилгээний ээлтэй орчин" төслийг хэрэгжүүлж ажиллалаа. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань дүүргийн эмнэлэг дээрээ физик эмчилгээ хийлгэх бүрэн боломжтой болсон.

Мөн бид Нийслэлд ганц байдаг харааны бэрхшээлтэй хүүхдийн "Нарны хаан хүүхдүүд"хувийн тусгай цэцэрлэгт шаардлагатай тусгай хэрэгсэл, тоглоомоор хангасан.  Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд энгийн хүүхдүүд шиг бүх л тоглоомоор тоглох боломжгүй учраас тусгай зориулалтын тоглоомууд хэрэгтэй байдаг. Иймээс бид энэ асуудалд анхаарлаа хандуулж, дээрх цэцэрлэгтэй хамтран ажиллаж байна.

Эмэгтэйчүүд, залууст чиглэсэн төсөл хэрэгжүүлж байна гэж та түрүүн ярьсан. Энэ талаараа дэлгэрүүлбэл.

Бид эмэгтэйчүүддээ чиглэсэн төслийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн хөгжил оролцоо" сургалтыг зохион байгуулсан. Үүнээс гадна эмэгтэйчүүдэд чиглэсэн бас нэг ажил хийж хэрэгжүүлж байгаа нь алслагдсан хороодын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийх, өвчлөлөөс сэргийлэх талаар мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж эхлээд байна.   

Мөн бид “Залуучуудын  зөвлөх хорооны төлөөлөгчдийг чадавхжуулах"  сургалтыг амжилттай зохион байгуулж ажиллалаа.

Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд хэрхэн хамрагдах вэ?

Иргэд төслийн тухай мэдээллийг оршин суугаа хорооноосоо авдаг. Мөн манай хэлтэс дээр ирээд тодорхой мэдээллийг авч болно. Иргэдэд хандаж хэлэхэд хороотойгоо өдөр тутам холбоотой ажиллах хэрэгтэй байна.

Ойрын хугацаанд хийгдэж буй ажлын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

Нийгмийн халамжийн бодлогын хүрээнд  халамж нэн шаардлагатай цэцэрлэгт огт хамрагдаж байгаагүй хүүхдүүдийг хороо тус бүрт квот тогтоон амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн халамжийн 28 дугаар цэцэрлэг, Хүүхдийн клиник   4 дүгээр сувилалд  тус тус хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулаад байгаа бөгөөд  2016-2017 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн элсэлтэд хяналт тавин ажиллаж байна.

 

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35648
0 эможи
keyboard_arrow_up