COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Батболд: Залуу гэр бүлийг орон сууцжуулж, нийслэлийн бүх өрхийг ЦАХИЛГААНд холбоно

2017 оны 2 сарын 20

Хотын дарга С.Батболдын илтгэлийн ОНЦЛОХ ЭШЛЭЛ:

 

 

Нийслэлд 2017 онд 677.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Энэ хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг хот байгуулалт, дэд бүтцийн салбарт зарцуулна. 

Залуу гэр бүлийг орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлнэ. Гэр хорооллыг гурван бүсээр хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Төвийн бүсэд инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан төсөл хэрэгжүүлэгчийг нэмэгдүүлэх, богино хугацаанд орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлнэ. 

Газраа чөлөөлсөн айлуудыг түр суурьших орон сууцаар хангана.

Иргэдийн оролцоотой ахин төлөвлөлтийг хэрэгжүүлж, 200 орчим өрхийн дунд сервис центр байгуулна.

Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангаж, орчны бохирдлыг бууруулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

2017 онд гэр хорооллын инженерийн шугам сүлжээний угсралтын ажилд нийслэлийн төсвөөс 16.8 тэрбум, Хөгжлийн банкнаас 10.2 тэрбум нийтдээ 26.8 тэрбум төгрөгийг зарцуулна.

Цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй айл өрхгүй болно. Цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй 3,800 өрхийг эрчим хүчээр хангана.

Амгалан цахилгаан станцаар хотын зүүн хэсгийн дулаан хангамжийг улам сайжруулна.

Төв цэвэрлэх байгууламжид шинэчлэл хийнэ. Энэ ажилд АНУ-ын Мянганы сорилтын сангаас 300 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татахаар яриа хэлэлцээрийн шатанд явж байна.

Хан-Уул дүүргийн Морингийн даваанд 25 мянган куб.м хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламжийг барина.

Дулааны алдагдал бүхий 1,000 гаруй орон сууцны дулааны ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ.

Санхүүжилтийн олон эх үүсвэрээр нийт 33.5 км авто зам, 3,050 м урт гүүрийн ажил шинээр барьж, засварлана.

Замын түгжрэлийг бууруулах, Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс АХБ-ны 276.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалт хийнэ.

2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 3, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 10, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 5 цэцэрлэгийг шинээр барина.

2019 онд хороо бүрийн сургууль цэцэрлэгтэй болгох ажлыг хэрэгжүүлж дуусна.

Эрүүл мэндийн салбарт 2017 онд 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Чингэлтэй, Багахангай дүүрэгт шинэ эмнэлэг барина.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41093
0 эможи
keyboard_arrow_up