COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

2017 оны 5 сарын 24

Малчид, иргэдийн анхааралд: 24-26-нд ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 05 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 19-24 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.   

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 26-28 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд  зарим газраар секундэд 15-17 метр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө   20-25 хэм говийн бүс нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав,  Дорнод-Монголын тал нутгаар  шөнөдөө 14-19 хэм өдөртөө 31-36 хэм бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 27-32 хэм дулаан байна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43760
0 эможи
keyboard_arrow_up