COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ӨМНӨ БА ДАРАА: Явган хүний замыг хааж, боосон 42 объектийг чөлөөлөөд байна

2017 оны 5 сарын 24

Явган хүний зорчих зам, талбайг хааж барьсан хашаа, хаалт өнөөдөр бидэнд тулгардаг өдөр тутмын төвөгтэй асуудлуудын нэг болоод байна. Энэ нь иргэдийн зорчих замд саад учруулаад зогсохгүй хотын өнгө үзэмжид ч сөргөөр нөлөөлж байгаа. 

Үүнийг шийдвэрлэхээр жил бүр арга хэмжээ авдаг ч асуудал хэвээр байсаар байна. Энэ жилийн хувьд Нийслэлийн газрын албанаас орц, гарцыг хааж босгосон хашаа, хаалтыг буулгаж, чөлөөлөх ажлыг сарын өмнөөс эхлүүлээд байгаа юм. Энэ талаар сурважлахаар бид Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваатай уулзлаа.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 129 байршилд орц, гарц чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 37 байршлын 42 объектийн газрыг чөлөөлөөд байгаа тухай тэрбээр хэлсэн юм.

Үүнээс гадна хэрэв тухайн газарт томоохон барилга баригдсан байгаа тохиолдолд байгууллага үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, зөвшөөрөл авсан үгүйгээс хамаарч арга хэмжээ авч байгаа аж.

Энэ талаар Д.Нямдаваа "Хэрэв зөвшөөрөлтэй бол эзэмшигчтэй нь хуулийн дагуу хэлэлцээр хийж байж чөлөөлөх, үгүйг шийдвэрлэнэ.

Харин зөвшөөрөлгүй бол мэдэгдэл өгч, мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөөгүй бол шууд албадан буулгах ажил хийгдэж байгаа.

Үүнээс гадна барилга баригдаж байх үеийн түр хашаа явган хүний замыг хаасан тохиолдолд барилгын ажил дууссан хойно замыг чөлөөлнө.

Барилгын ажил дуусаагүй байхад явган хүний замыг чөлөөлвөл осол гарах эрсдэл, аюултай учраас эхний ээлжинд барилгын ажлаа түргэвчлэх, өнгө үзэмжээ сайжруулах шаардлагыг тавина" гэв.

Нийслэлийн 31 байршил дахь орц, гарц чөлөөлөх ажлын харьцуулсан зургийг хүргэж байна.

Баянгол дүүргийн 5 дугаар хороо,  “89/1” тоот байрны өргөтгөл “Сэлбэ Оюу” ХХК

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Баянгол дүүргийн 18 дугаар хороо,  “Таван-Эрдэнэ” хүнсний захын урд хэсэг

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 58 дугаар байрны зүүн хойд талд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Баянзүрх дүүргийн 1-р хороо 30-р байрны хойд талд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Баянзүрх дүүргийн 1-р хороо Голден вилл хотхоны хойд талд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Баянзүрх дүүргийн 4-р хороо 47-р байрны зүүн талд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Баянзүрх дүүргийн 6-р хороо Санхүү эдийн засгийн дээд сургуулийн замын урд талд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Баянзүрх дүүргийн 12-р хороо Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн урд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Баянзүрх дүүргийн 12-р хороо Нарантуулын урд талд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

 

Баянзүрх дүүргийн 16-р хороо 41-р байрны хойд талд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Баянзүрх дүүргийн 16-р хороо 41-р байрны хойд талд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Баянзүрх дүүргийн 18-р хороо 14 дүгээр байрны урд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Баянзүрх дүүргийн 19-р хороо 5-р байрны хойд талд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо,  “8 дугаар байрны урд”

Original Imageд
Modified ImageӨмнө

Сүхбаатар дүүргийн 1-р хороо,  УБ март дэлгүүрийн урд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Сүхбаатар дүүргийн 2-р хороо,  2 ”б”-р байрны урд талд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Сүхбаатар дүүргийн 2-р хороо,  26-р байрны урд талд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Сүхбаатар дүүргийн 2-р хороо,  31 дүгээр сургуулийн баруун хойд талд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Сүхбаатар дүүргийн 2-р хорооны 2 ”б”-р байрны урд талд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Сүхбаатар дүүргийн 6-р хороо

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Сүхбаатар дүүргийн 8-р хороо, МИУС-ийн ЭЗС-ийн баруун талд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Улаанбаатар чуулгын зүүн талд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Эрэл ХХК-ний зүүн талд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Цэлмэг хотхон

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Чингэлтэй дүүргийн  дугаар хороо “Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсийн зүүн талын 40-р байр

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Гутлын 22 ” СӨХ

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Тагнуулын 50-р байрны урд талд”

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Чингэлтэй дүүргийн 4 дугаар хороо “8/2 байрны зүүн талд барьсан хаалт”

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Чингэлтэй дүүргийн 4 дугаар хороо “8/5 байрны зүүн талд”

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Чингэлтэй дүүргийн 4 дугаар хороо “ЗГ-ийн байр “Тод товер”-н хооронд”

Original ImageДараа
Modified ImageӨмнө

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” дэлгүүрийн зүүн талд

Original ImageДараа
Modified ImageӨмнө

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43777
0 эможи
keyboard_arrow_up