COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэл “Зуунтай” ахмадын хөгжлийн төвийг дэмжин ажиллахаар боллоо

2017 оны 5 сарын 25

Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа  “Зуунтай” төрийн бус байгууллагын ахмадуудтай уулзлаа. “Зуунтай” ТББ нь ахмад настнуудад нийгэмд оролцох, эрүүл байлгах чиглэл рүү анхааран ажилладаг байна.

Тус төрийн бус байгууллагын тэргүүн “Энэхүү ТББ-ыг анх 2005 онд 12 ахмадын хамт байгуулж байлаа. Түүнээс хойш манай төвийн гишүүдийн тоо багагүй нэмэгдэж, биднийг зорих ахмадуудын тоо ч эрс ихэссэн. Бид бүхэн явган аялал, иогийн дасгал, эрүүл мэндийн сургалтууд явуулах зэрэг үйл ажиллагааг ахмадуудад үзүүлж байна. Сүүлийн үед Японы 4 төрлийн спортоор хичээллэж байгаа. Хирошима дахь Зүүн Хойд Азийг хариуцсан багштай холбоотой ажилладаг. Тэр багш маань жилд 2 удаа ирж, бидэнд хичээл заадаг. Бидний үндсэн гол зорилго “Настны хөгжил” гэдэг зүйлийг Монголд нэвтрүүлж, олон хүнд мэдрүүлэх явдал юм.  Хүний хөгжил гэхээр хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн хөгжлийг л ярих юм. Гэтэл ахмадууд бид хөгжих ёстой юм шүү дээ. Тиймээс бид энэ төвийг бий болгосон. “Зуунтай” ахмадын хөгжлийн төв байгуулагдаад 18 жил болж байхад нийслэлийн удирдлагаас нэг ч хүн ирж уулзаж байгаагүй. Өнөөдөр таныг хүрэлцэн ирж, манай төвийн үйл ажиллагаатай танилцсанд ахмадууд бид маш их талархаж байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Та бүхэнтэй уулзсандаа баяртай байна. Ахмадуудад нийгмийн амьдралдаа идэвхтэй оролцох, өөрсдийнхөө эрүүл мэндийг сахин хамгаалах, илүү аз жаргалтай урт наслах бололцоог бүрдүүлэх нь үнэхээр чухал асуудал юм. Та бүхэн нэгдээд ийм сайхан үйл ажиллагаа явуулж байгаад маш их баяртай байна. Нийслэлийн зүгээс ТББ, ахмадуудыг дэмждэг тодорхой хэмжээний төсөв, санхүү бий. Зөвхөн Баянгол дүүрэгт төдийгүй хөдөө орон нутагт салбараа байгуулаад ажиллан гэдэг маш том амжилт юм. Тиймээс танай ТББ-тай хамтарч ажиллах саналтай байна. Ингээд та бүхэнд урт нас удаан жаргалыг хүсэн ерөөе” хэмээн онцлоод тус байгууллагын ахмадуудын цаашдын зорилтод дэмжлэг үзүүлэх үүрэг даалгаврыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдод өгөв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43825
0 эможи
keyboard_arrow_up