COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НИТХ, БНСУ-ын Дэгү хотын ИТХ-тай хамтран ажиллана

2017 оны 5 сарын 26

НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батсайхан БНСУ-ын Дэгү хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төрийн байгуулалтьын байнгын хорооны дарга  Чой Гуан Гю тэргүүтэй  төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа.

 

Манай талаас НЗД-ын орлогч П.Баярхүү, НИТХ-ын төлөөлөгч, СТЭЗХ-ны Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа дэд хорооны дарга Ч.Гантулга, ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, НИТХ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Баттулга зэрэг албаны хүмүүс оролцлоо. 

НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батсайхан төлөөлөгчдийг Улаанбаатар хотод тавтай морилохыг уриад "Улаанбаатар хот Монгол Улсын бүх нутаг дэвсгэрийн дөнгөж 0.3 хувийг эзэлдэг атлаа хүн амын 47 хувь нь орчин сууж, энэ байдал цуаашид ч нэмэгдэх хандлагатай байна. 4000 гаруй аж үйлдвэрийн байгууллага төвлөрсөн Улаанбаатар хотын үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувийг эзэлдэг. МУ-ын эдийн засгийн 60 гаруй хувийг Улаанбаатар хот дангаараа эзэлж байна. 

Монгол улс БНСУ-ын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг бөгөөд хоёр орны харилцаанд орон нутгийн төр захиргааны байгууллагуудын шууд харилцаа, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой" хэмээлээ.

Энэ үеэр Улаанбаатар хотод Сөүл, Намянжү хотын гудамжууд, Сөүл хотод Монгол дунд  сургууль, соёлын төв, Намянжү хотод соёлын төв байгуулагдсан зэргийг онцлон дурдаж цаашид Дэгү хотын ИТХ-тай хамтран ажиллахаа мэдэгдлээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43861
0 эможи
keyboard_arrow_up