COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 6 сарын 09

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

 

Нийслэлийн анхны "ШӨНИЙН ГУДАМЖ" нээлтээ хийлээ

Улаанбаатар хот анх удаа шөнийн гэрэлт гудамжтай болж, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр  нээлтээ хийлээ. Гудамжны албан ёсны нээлтийн ёслолд НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн иргэд болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Мөн энэ үеэр жазз болон сонгодог урлагийн тоглолт, рок поп урлагийн тоглолт, электро хөгжмийн шоу тоглолт болсон юм.

Гудамжны тохижилтын ажлын хүрээнд сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлжээ. Мөн олон нийтэд зорилсан үзвэрийн дэлгэц, 400 хүний зориулалтын суудал зэргийг бий болгосон байна.

Хотын дарга С.Батболд Кванмён хотын даргатай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Кванмён хотын дарга Ян Гидэйг 2017 оны 06 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир болон бусад албаныхан оролцлоо.  

Нийслэлийн удирдлагууд хот тохижилт, ногоон байгууламжийн ажилтай танилцлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуйгаар ахлуулсан ажлын  Улаанбаатар хотод хийгдэж буй тохижилт, ногоон байгууламжийн ажилтай 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр танилцлаа.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хийгдэж буй хот тохижилт, ногоон байгууламжийн ажил 80 гаруй хувьтай явж байгааг тус ажлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн удирдлагууд танилцуулав.
Ажлын хэсэгт Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн Авто замын хөгжлийн дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлээс ЗАМ ЧӨЛӨӨЛСӨН байршлуудыг шалгаж байна

Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хаасан хаалт, хашаа хайсыг буулгах, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажлын хүрээнд зам чөлөөлөх ажлыг эрчиижүүлэн хийж байна.

Өнөөдрийн буюу 6 дугаар сарын 6-ны байдлаар 54 байршлын газрыг чөлөөлж, орц гарц нийтийн эзэмшлийн талбайг нээгээд байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 16, Чингэлтэй дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт 2 байршилд газар чөлөөлөөд байна.

2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг зам чөлөөлсөн байршлуудтай танилцаж, газар дээр нь очиж танилцлаа. Ажлын хэсэгт нийслэлийн газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн газрын албаны газар чөлөөлөх хэлтсийн дарга Д.Энхтөр, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра болон бусад албаныхан багтсан юм.

Улаанбаатар хотын 4 томоохон гүүрийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Нийслэлийн удирдлагын шинэ баг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн Сонсголонгийн 289.4у/м гүүрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Ийнхүү энэ хавар Улаанбаатар хотод өрнөх 4 томоохон гүүрний бүтээн байгуулалтын нээлтийг хийж, ажил эхэлж байна.

Шав тавих ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Б.Батзориг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хай Мин, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр  боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7637 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 10 нэгж буюу 0.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1948 үйлдэл бүртгэгдсэн нь 110 нэгж буюу 5.3 хувиар тус тус буурсан байна.

“Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гүний гаалийн хяналтын талбайд хяналт шалгалт хийж, 158 аж ахуйн нэгж байгууллагын 8300 тн бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдлаа. “Юбийн кофе хаус” ХХК-ийн Хонконг улсын “Golden future trading” компаниас импортлосон Brazil green arabica, Indonesia green arabica гэсэн 2 нэр төрлийн кофений буурцагны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтаар лабораторийн шинжилгээгээр Монгол улсын стандарт “хүн, малын тэжээл дэх микотоксиний үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 6361:2012 стандартын шаардлагаас 16-19 дахин их афлотоксин зөрчил илэрсэн тул 2 нэрийн нийт 390 кг, 7.3 сая төгрөгийн кофены буурцагийг улсын ахлах байцаагчийн актаар хураажээ.

Сонсголонгийн хуучин гүүрний хажууд 21 метр өргөнтэй, 4 эгнээ гүүр бий болно

Нийслэлийн удирдлагын шинэ баг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байна.

Үүний нэг “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн Сонсголонгийн 289.4у/м гүүрийн шав тавих ёслол 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр  боллоо. Ийнхүү энэ хавар Улаанбаатар хотод өрнөх 4 томоохон гүүрний бүтээн байгуулалтын нээлтийг хийж, ажил эхэлж байна.

Төв цэнгэлдэхийн бэлтгэл ажил 60 хувьтай байна

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар комиссын дарга С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Тэд эхлээд төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллав.

Баяр наадмыг зохион байгуулахад 2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Монголчуудын дийлэнх хувь нь гэртээ цэнхэр дэлгэцээрээ наадмын нээлтээ үздэг. Тиймээс баяр наадмын нээлтийг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагынхны зохион байгуулалтад анхаарахыг хотын дарга санууллаа

Сөүлийн гудамжийг “Шөнийн гэрэлт гудамж” болгох тохижилтын ажилтай танилцав

НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн Авто замын хөгжлийн дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар болон бусад холбогдох албаныхан Сөүлийн гудамжийг “Шөнийн гэрэлт гудамж” болгох тохижилтын ажилтай 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр танилцлаа.

ГССҮТ-ийн гаднах тохижилтын ажил графикийн дагуу явж байна

НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн Авто замын хөгжлийн дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар болон бусад албаныхан Шастины нэрэмжит 3 дугаар төв эмнэлэг,  Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гаднах талбайд хийгдэж буй тохижилтын ажилтай 2016 оны 06 дугаар сарын 04-ны өдөр танилцлаа.

“Тоск-999” төслийн эхний ээлжийн орон сууцны барилгын ажлын шавийг тавилаа

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх “ТОСК-999” төслийн нээлт буюу барилгын шав тавих ажиллагаа өчигдөр боллоо.  

“Тоск-999” төслийн эхний ээлжийн орон сууцны барилгыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 4.9 га газарт эхлүүлэх бөгөөд нийт 848 айлын 50 блок, 4-5 давхар бүрэн цутгамал орон сууцны хотхон баригдах юм.  Тус орон сууцны хотхоны барилга угсралтын гүйцэтгэгчээр “Жи Ди констракшн” ХХК ажиллаж байна.

Манлайлагч залуус Улаанбаатарт чуулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын урилгаар “Жей Си Ай-AСПАК-2017” Ази-номхон далайн бүс нутгийн 51 орны 3500 залуус Улаанбаатар хотод чуулж байна. Чуулга уулзалтын нээлт 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт боллоо. Нээлтийн ажиллагаанд Шадар сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, JCI байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч Даун Хетзел, JCI Монголын Үндэсний Ерөнхийлөгч П.Батхишиг болон гишүүн улсын үндэсний Ерөнхийлөгч нар оролцсон юм.

Энэ өдрүүдэд нийт 84 төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлаар есөн төрлийн асуудлаар форум хийх аж.

Гэмтлийн эмнэлгийн нисэх тэрэгний зурвасын байгуулах ажил үргэлжилж байна

Нийслэлийн шилдэг татвар төлөгчид тодорлоо

Сангийн яам, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Төрийн банкнаас хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2016 оны 06 дугаар сарын 8-9-ны өдрүүдэд  Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал болон бусад албаныхан нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа.

НИЙСЛЭЛД бүтээн байгуулалтын ажил өрнөж, өдрөөс өдөрт ӨНГӨ нэмж байна

Монгол Улсын хүн амын дийлэнх нь амьдардаг нийслэл хотод маань урин дулаан цаг ирсэнтэй зэрэгцэн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж өдрөөс өдөрт өнгө үзэмж нэмсээр байна.

Бүтээн байгуулалтыг том том орон сууц, сургууль, цэцэрлэг, хотхон зэргээр төсөөлөх хэрэггүй. Том, жижиг ч бай хамгийн гол нь “нүдээ олсон” бүтээн байгуулалт юу юунаас чухал. Тэгвэл энэ жил олон нийтийн таашаалд нийцэж, хүлээлт үүсгэсэн олон ажил хийгдэж, хийгдэхээр хүлээлт үүсгээд байна.

Тодруулбал, Яармагийн гүүрний шинэчилсэн төсөл хэрэгжиж эхэлсэн, П.Н Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн гадна тайлбай болон автомашины зогсоолыг шинэчилсэн, зам чөлөөл аяныг өрнүүлж, нийт 129 байршилд зам чөлөөлсөн. Дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд 400 гаруй өрх түрээсийн орон сууцанд, 700 гаруй өрх шинэ байранд орсон,  Туул голын дагуу хайрга олборлохыг хориглож, нийслэлийн бүтээн байгуулалтад уулын дайрга ашиглаж эхэлсэн, Чингэлтэй дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад оруулсан, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд долоон сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн гэх мэт олон сайхан ажил хийж олон нийтийн талархалыг хүлээгээд байгаа юм.

Монгол-Хятадын найрамдалт харилцааны спортын төвийн нээлт боллоо

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчид сайдын яамны дэмжлэгтэйгээр барьж, байгуулсан Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хөлбөмбөгийн талбайн нээлт 2016 оны 06 дугаар сарын  06-ны өдөр боллоо. Нийслэлийн засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор нь  нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд, залуучуудыг амьдрах нөхцөл боломжоор хангаж төлөвшүүлэн нийгэмшүүлж, сурган хүмүүжүүлж улмаар мэргэжил олгох сургалтад хамруулах үйл ажиллагааг явуулдаг Хүүхдийн төв, Залуучуудын төвтэй нийслэлийн төсөвт асрамж, халамжийн үйлчилгээний цогцолбор байгууллага юм.

 

Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих дэд хөтөлбөрүүдийг хэлэлцлээ

“Улаанбаатарт  үйлдвэрлэв”, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд  хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг 2016 оны 06 дугаар сарын 5-ны өдөр Туушин зочид буудлын хурлын танхимд боллоо.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарт хөрөнгө оруулалт болон зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг кластераар хөгжүүлэн үйлдвэрлэлийг дэмжиж, “Улаанбаатарт үйлдвэрлэв” тэмдэг бүхий барааны тэмдэг, шошготой бүтээгдэхүүнийг сурталчлан, борлуулалтыг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгон үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг хөгжүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршиж байгаа аж.

ЗАМ ЗАСВАР: Хорооллын эцсээс гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлхи АВТО ЗАМЫН шинэчлэлтийн ажил эхэллээ

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжих  Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс  Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх  1км авто замын шинэчлэлт /зорчих хэсгийн өргөн 16.5м/-ийн ажил эхэллээ.

Тус ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК шалгарч, 2017 оны 6 дугаар сарын 05-наас 2017 оны 9-р сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр 1 098 028 562 төгрөгний өртөг бүхий гэрээ байгуулсан  байна.

Ажлын хүрээнд  авто замын зорчих хэсгийг шинэчлэх бөгөөд  замын 2 талын хуучин хашлагыг  сольж,  зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь,  0.04м суурь, 0.03м өнгө асфальтбетон хучилт хийхээр  төлөвлөжээ.

ЗАМ ЧӨЛӨӨЛӨЛТ: Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байна

Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газрын зөрчил арилгах  үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг нийслэлээс зохион байгуулж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд авто машины болон явган хүний замыг хааж хаалт, хашаа барьсан, орц гарцыг хааж байрлуулсан бусад төрлийн объектуудын судалгааг гарган хугацаатай мэдэгдэл өгч, газар чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газрын албанаас үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 59 байршлын газрыг чөлөөлж орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг нээгээд байна.

Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг иргэд ихээр дэмжиж байгаа бөгөөд нийслэлийн Газрын албанд бичгээр болон цахимаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч судалгаанд хамруулан нэн түрүүнд чөлөөлөх боломжтой газруудын зөрчлийг арилгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж эхлээд байна.

НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБА: Газар эзэмших эрхийн дуудлага худалдаанд урьж байна

Нийслэлийн Газрын албанаас ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна. Энэ удаа Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууцны хороолол, амралт, аялал жуулчлал,  худалдаа, үйлчилгээ, орон сууц барих зориулалт бүхий 15 байршилд дуудлага худалдаа зарлаж байна.

Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд  2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдааг Засгийн газрын 2017 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44174
0 эможи
keyboard_arrow_up