COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТЫН олон улсын хурал ГУРВАН салбар хуралдаанаар үргэлжилж байна

2017 оны 7 сарын 10
 

Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй  “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” сэдэвт ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТЫН Олон улсын хоёрдугаар хурал ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ Blue sky цамхагт үргэлжилж байна.

Хурлын эхний өдөр манай орны хувьд эрхтэн шилжүүлэн суулгахад үндсэн бүрэлдэхүүн, Засгийн газраас ямар зохицуулалт хийдэг, донорын хуульд өөрчлөлт оруулах болон түүнийг дагаад гарах үр дагавар,  Азийн орнуудад донорын бүртгэлийг хэрхэн хийдэг талаар олон сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлсэн бол ХОЁР ДАХЬ  өдөр буюу ӨНӨӨДӨР  бөөр, элэг, цус төлжүүлэгч үүдэл эс, зүрх шилжүүлэн суулгахтай холбоотой ГУРВАН САЛБАР  хуралдаан гурван танхимд болж байна. Эмч, эрдэмтэд маань бүх илтгэлээ англи хэл дээр тавьж байгаа юм. 

Тодруулбал, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэнгээр удирдуулсан ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс засалУНТЭ-ийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч их эмч Н.Оюундэлгэрээр удирдуулсан ЦУС ТӨЛЖҮҮЛЭГЧ ҮҮДЭЛ ЭС,ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс засал,  УНТЭ-ийн “Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийн ахлагч,Уралоги-Андрологийн Төвийн эрхлэгч Д.Баян-Өндөрөөр  удирдуулсан БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс засал гэсэн салбар хуралдаанууд тус тус амжилттай үргэлжилж байна.

Өнөөдрийн бас нэгэн онцлох арга хэмжээ бол Олон улсын байгууллагуудтай хамтран 16 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хуралд оролцсон нийт гадна дотны эрдэмтэн, эмч мэргэжилтнүүд 17 цагт Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм. Мөн энэ үеэр урлаг соёлын тоглолтыг зохион байгуулна.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44976
0 эможи
keyboard_arrow_up