COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ардчилсан эгэх хариуцлагын үнэлгээ хийх арга зүйн семинар болж байна

2017 оны 7 сарын 18

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Ардчилсан эгэх хариуцлагын үнэлгээ хийх” арга зүйн семинар Хангарди ордонд болж байна. Ардчилсан эгэх хариуцлагын талаар цэгцтэй мэдээлэл, ойлголтыг өгч, энэ нь Улаанбаатар хотын засаглалын асуудатай хэрхэн холбогдож буйг тайлбарлахад семинарын зорилго оршино.

Мөн арга зүйн талаар тодорхой мэдээлэлтэй болж, үнэлгээний явцад ашиглах боломжтой болохоос гадна ажлын төлөвлөгөө боловсруулж, улмаар үйл явц дараагийн алхамууд, хугацааг тодорхойлох зорилготойг Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн удирдагч Алберто Фернандез хэллээ.

Үнэлгээний багийн гишүүд, Улаанбаатар хотын холбогдох газрын мэргэжилтнүүд, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон тус семинар 2 өдөр үргэлжлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45047
0 эможи
keyboard_arrow_up