COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Газраа урьдчилгаанд тооцуулсан эхний ГУРВАН иргэн санхүүжилтээ авчээ

2017 оны 7 сарын 19

Агаарын бохирдол хамгийн их төвлөрдөг бүсэд амьдардаг нийслэлийн иргэдийг орон сууцжуулах зорилгоор Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулж, иргэд газраа урьдчилгаа төлбөрт тооцуулж, орон сууцанд орох боломж бүрдсэн.

Иргэдийн өргөдлийг өнгөрсөн зургадугаар сарын 30-аас эхлэн авсан юм. Одоогийн байдлаар 350 иргэн ханджээ. Үүнээс 25 иргэний өргөдөл шаардлага хангаж, 3 иргэн санхүүжилтээ авсан байна.

Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас санхүүжилт авч, орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн өргөдлийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт буюу Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр болон 32-ын тойрогт байрлах Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын иргэдийг хүлээн авах байранд авч байгаа аж.

Мөн эл үйлчилгээг Иргэдэд илүү ойртуулахын тулд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошуунд иргэдийн хүсэлтийг хүлээн авах төв ажиллуулахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн иргэд Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын 9802-6999 дугаарын утсанд холбогдох боломжтой ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45099
0 эможи
keyboard_arrow_up