COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ногоон бүсэд сэрэмжлүүлэг самбарууд байршуулав

2017 оны 7 сарын 24

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр, үер усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг самбаруудыг байршуулсан байна.

Нийслэлийн ногоон бүс хуурайшилтын зэрэгт байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдийг аюулгүй байдлыг хангах, ой хээрийн түймэр, голын усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна. Дүүргийн түймрийн эрсдэл бүхий, иргэд аялж зугаалдаг Төр хурхын ам,  Бага тэнгэрийн ам, Хүрхрээтийн ам, Монгол шилтгээн, Шар хоолойн ам, Арцатын ам, Хар хошууны пост,  Галакси зуслан орох зам, Төр хурахын амуудад байршуулаад байна.

Мөн аялж амарч байсан иргэдэд ой, хээрийн түймэр, үер ус, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэж ажиллалаа гэж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45270
0 эможи
keyboard_arrow_up