COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Хүрээ-Цам Даншиг наадам 2017" ирэх сард болно

2017 оны 7 сарын 25

“Хүрээ-Цам Даншиг наадам 2017”-г ирэх сарын 05-06-ны өдрүүдэд Хүй Долоо худагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан юм. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан наадмыг цуцлах шийдвэрийг өчигдөр Нийслэлийн онцгой комисс гаргасан юм.

Гэвч тус наадам нь гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай, Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын нэгэн томоохон эвент бүтээгдэхүүн болж чадсан. Энэ жил тус наадмыг үзэх жуулчдын захиалга их байгаа аж.

Иймд наадмыг товлосон хугацаанд буюу ирэх сард Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах шийдвэр гарлаа гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45300
0 эможи
keyboard_arrow_up