COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улс төрийн намуудын системийн хямрал нүүрэлчихээд байна..

2017 оны 8 сарын 14

НИТХ-ын төлөөлөгч, Эрх зүйч, Улс төр судлаач Ч.Гантулга 

19 дүгээр зууны сүүлч 20 дугаар зууны хоёрдугаар хагас хүртэл дэлхийн хөгжлийг тэргүүлэгч гүрнүүдийн хүнд аж үйлдвэрлэл хөгжиж өөр өөрийн байр суурийг тив алагсан бататгаж эдийн засгийн глобалчлалын идэвхтэй эхлэл, хэрэглэгчдийн төлөөх тулалдаан өрнөж байсан үе юм.

21 дүгээр зуун гарснаар технологи, инновацын шийдлүүд тэргүүлсэн олон улс, корпораци хоорондын хувьцаа ба төлбөрүүд интернет орчинд хийгдэж өнөөгийн хөгжилд хүргэсэн хүнд үйлдвэрлэлийн баазыг илүү их нарийн төвөгтэй технологиин үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний бизнессүүд тэргүүлэх болсон юм. Хүний хэрэглээ дуусашгүй, хөгжлийн хурдыг тооцоолошгүй болсон энэ үед чухам манай улсын хөгжил ямар төвшинд явна вэ? Тэр дотроо Монгол хүний хөгжил олон улсынхтай  харьцуулахад ямар байна вэ? гэдгийг эргэн харж олон зуун жилийн үүх түүхээ хий хоосон сагасан сэтгэлээр биш хийсэн бүтээсэн зүйлүүдээрээ тодорхойлох шаардлага бидний өмнө тулгараад байна. Мэдээж манай улсын хувьд хөгжлийн болон зах зээлийн өрсөлдөөнд оролцож чадах эсэхийг стратеги хөгжлийн бодлого тодорхойлох ба гагцхүү үүнийг төрийн эрхийг хэрэгжүүлэх намууд хийх ба бодлогын өрсөлдөөнөөр болон намуудын дотоод гадаад институцуудын шинэчлэл, үүгээрээ дамжуулан нийтийн эрх ашгийг хэр бодитой хэрэгжүүлж чадахаас хамаарах юм.

Улс төрийн хөгжлийн үйл явц ба намуудын үзэл баримтлалын суурь, чиг баримжаа нь хүн амын өсөлт, хэрэгцээ болон нийгэм эдийн засгийн хөгжлийг даган шинэчлэгдэн өөрчлөгдөх шаардлага тулгарч байгаа ба барууны болон   зүүний  төвийг сахигчдын үзэл баримтлалууд ч өнөөгийн төвөгтэй илүү нарийн болсон нийгмийн салбаруудаас хамааран шинэчлэгдэж нийгэмлүүгээ чиглэж байгааг 2000 оноос хойшхи хөгшин европын парламентын сонгуульд оролцсон намуудынх нь гаргасан үр дүнгээс харж болох юм. (Франц, Герман, Унгар улс, Испани, Португал зэрэг) Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл уламжлалт ардчилал нь нийгмийн институци шинэчлэгдэхийн хэрээр нийгэм дэх харилцаа илүү нарийн болохын хэрээр суурь үзэл санаанаасаа хэт хазаахгүй гэхдээ хөгжлийн мөчлөгийг даган өөрчлөлтүүдийг хийж чадсантай тайлбарлаж болох юм. Социалист үзэл баримтлалын салаа төрөл болох улс төрийн бие даасан хөдөлгөөний хувьд нийгмийн ардчилал нь нийгмийн эрх тэгш байдлыг эрхэмлэдэг ба консерватизм, либерализмийн өөр нэг хувилбар нь байж болох юм. Зарим судлаачдын үзэж буйгаар социализм либерализмийн дундах орон зайн ойлголтыг ч өгдөг. Тэгэхээр манай улсад үйл ажиллагаа явуулж буй намуудын хувьд чухам нийгмийнхаа хөгжлийг дагаж хөгжөөд байна уу аль эсвэл намуудын үзэл баримтлал, шинэчлэл нь зөв болоод нийгэм дагаж хөгжөөд байна уу? гэвэл, аль нь ч биш.

Өнөөдөр Монгол улсад улс төрийн болон намуудын системийн хямрал давхар нүүрэлчихээд байна. Жижиг, намын даргаас өөр хүнгүй шахуу намуудыг түр орхъе. Одоогоор улс төрийн болон төрийн эрх мэдлийн тавцанд эрхээ хэрэгжүүлж буй Ардчилсан нам болон МАН-ын үзэл баримтлалууд жирийн гишүүд байтугай намуудынхаа лидерүүдийн болон дунд шатны боловсон хүчний хэмжээнд эргэлзээ төрүүлж ээдрээг бий болгож байна. Өнөөдрийн өндөрлөгөөс  харахад 1990 оны ардчилсан хувьсгал хэмээх нийгмийн шинэчлэлээс хойш хэдэн улсын үйлдвэр, төрийн өмчүүдийг бульхай будлианаар (гэхдээ бүгд биш шүү) хувьчилсаныг эс тооцвол өөр үсрэнгүй хөгжил аль нэг салбарт хийж чадав уу гэвэл бараг л үгүй юм. Томоохон хувьчлалын сүүл нь Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой, Эрдэнэтийн 49 хувь гээд дуусч байх шив дээ.

Гэхдээ үүгээрээ социализмийг сайшааж байгаа хэрэг  биш.  Энэ бол цаг үеийн нөхцөл байдлаас болж аргагүй эрхэнд бидний туулж гарсан зам магадгүй 18-20 дугаар зууны Монгол улсын түүхэн өрнөлийн хамгийн зөв сонголт ч байж болох. Учир нь 20 дугаар зууны эхэн үед хөрөнгөтэй Монгол хүн бага байсан хувьчлаад авчих төрийн өмч ч байхгүй шахуу байсан болохоор гадаадын тэр дундаа барууны нөлөөлөлд автах аюул өндөр байсан  болов уу гэж боддог.

Тэгвэл өнөөдөр сонгуулийн үр дүнгээр төрийн эрхийг хэрэгжүүлж байгаа намуудын нийгмийн чиг баримжаа, үзэл санаа, идеологийн хувьд бараг л ялгаагүй болсон нь 2008 оны сонгуулиас хойш илт ажиглагдах болсон. Нийгмийн халамжийг улс төрийн зорилгоор ашиглан хавтгайруулж, хий хоосон судалгаагүй мөрийн хөтөлбөрүүдээр сонгогчдийн тархийг угааж нийгмийн хөгжлийн бодлогод гажуудал доголдолыг бий болгож ирлээ. Үүний үр дүн нь гэвэл ерөөсөө л нийгэм, эдийн засгийн хөгжлийг арагш татах, иргэдийн боловсрох, төрөөс иргэдэд тэгш боломжийг олгох эрхийг хязгаарлах гээд сөрөг үр дагаваруудыг тоочвол маш олон. Социализмийн үед төрөөс өр тавин байж бүтээн байгуулагдсан хүнд хөнгөн аж үйлдвэрүүдийг болон нийгмийн бусад салбаруудийн өмчийн хувьчлалыг хийснээр эдийн засгийн либералчлал явагдсан гэж үзэх боловч нийгмийн эрх тэгш байдал алдагдах болсон гол шалтгаан нь эндээс эхлэлтэй гэж үзэж байна. Үнэндээ ардчилалын үнэт зүйлүүдийг нутагшуулах нэрээр нийтийн эрх ашгийг умартаж, улс төрийн намууд нь нийгмийн салбаруудынхаа хөгжлийг тодорхойлж чадахгүй байгаа нь үзэл баримтлал чиг баримжаагаа алдсаныг  нотолж буй хэрэг. Улс төрийн элитүүд нь ч гол функциудаа хэрэгжүүлэхдээ үндсэн зарчимынх нь дагуу хэрэгжүүлж чадахгүй байгаа нь үүнтэй  холбоотой. Уг нь улс төрийн дээд эрх мэдлийг нам ба төрийн институциудын хэмжээнд хэрэгжүүлж тэдгээрийн уялдаа холбоог хангаж ажиллаж, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулж төрийн удирдлагыг хангах замаар нийгмийн хөгжлийг тэргүүлэх учиртай. Өнөөдөр манай улсын хувьд капитализм ч байна либерализм ч байна гагцхүү 3 сая гаруй хүн амтай Монгол улсыг тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж чадсан нь шинэчлэлт хийх арга замаар нийтийн эрх ашгийг хамгаалж, социал үзэл санааг (эрх чөлөөний болон тэгш ёсны зарчим) амьдралд нэвтрүүлж чадсан нь урт удаан хугацаанд төрийн эрх мэдлийг хэрэжүүлэх боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45954
0 эможи
keyboard_arrow_up