COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СМАРТ КАРТ: Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны картын захиалгыг авч эхэллээ

2017 оны 8 сарын 21

Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан оюутан, сурагчдын автобусаар зорчих картыг хэрхэн шинээр олгох, сунгах  талаар Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар, "Улаанбаатар смарт карт" ХХК-иас мэдээлэл хийлээ.

 

2017-2018 оны хичээлийн жилд шинээр их, дээд сургуульд орж байгаа оюутнуудад цахим төлбөрийн картыг анх удаа олгох ажил байгаа. 2017 оны наймдугаар сарын 21-25-нд оюутнууд өөрийн сургуульдаа цахим төлбөрийн карт авах мэдүүлгээ бөглөнө.

Их, дээд сургуулиуд оюутнуудынхаа мэдээллийг нэгтгэн, Нийслэлийн боловсролын газарт хүргүүлнэ. Тус газарт 28-30-ны хооронд идэвхжүүлээд, сургуулиудад нь хүргэнэ. Их, сургуулиуд есдүгээр сарын 1-5-нд автобусаар зорчих картыг нь оюутнууддаа олгох юм байна.

Нийтийн тээврийн төлбөрийн цахим картыг сунгах тухайд шинэ оюутнуудын захиалгатай адил хугацаатай. Харин уг картыг дахин олгох хугацаа есдүгээр 01-нээс 8-ны өдрүүдэд хийгдэнэ. Их дээд сургуулиуд есдүгээр сарын 08-наас 15-ны өдрүүдэд карт дахин захиалах хүсэлтийг НБГ-т ирүүлнэ. Энэхүү хүсэлтийг бид шалгаж үзээд есдүгээр сарын 15-21-ны өдрүүдэд цахим картыг дахин олгоно.

"Улаанбаатар смарт карт" ХХК-ийн үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал "Ub smart bus нэртэй аппликэйшныг татаж аваад автобусны чиглэл болон карт цэнэглэх борлуулах цэгүүдийн мэдээллийг зэргийг авах боломжтой. Оюутны цахим карт сунгах ажил тодорхой цаг хугацаанд хийгддэг ажил учраас оюутнууд маань хугацаандаа багтаад сургалтын албандаа өргөдлөө өгөхийг хүсч байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46153
0 эможи
keyboard_arrow_up