Орцонд дээрэм хийсэн этгээдэд нэг сарын хорих ял оноолоо
2019 оны 1 сарын 24
Өнгөрсөн Бямба гаригт гэртээ орох гэж буй эмэгтэйг орцонд нь цохиж унагаад дээрэмдсэн жигшүүр хэрэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Тодруулбал, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Сити 18-р байрны 2-р орцонд Б.У-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар н.Баярцогыг татсан байна.
Тус хэргийг өчигдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж хэрэгтэн н.Баярцогыг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
599637
2 эможи
бямбаа
2019-01-24 13:56
Хорих ял биш 1 сар цагдан хорисон байна гэм бурууг тогтоосны дараа ял өгнө зөв гарчиг өг сэтгүүлчинцэрээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: