Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Эрдэнэчулуун: 55 их дэлгүүрийн хүнснээс бусад тасгийн үйл ажиллагаа зогсоож байна

2020 оны 3 сарын 11

Arslan.mn

COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж байна.

Нийслэлийн Онцгой комиссын гишүүн А.Даваажаргал  "Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллгаагаа явуулж буй үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг  өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулах, хязгаарлах эрхийг нийслэлийн Засаг даргад өгсөн. Эрхийн дагуу өчигдөр захирамж гаргаж, өнөөдрөөс мөрдөж эхэлж байна" гэв. 

НХМГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гуравдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотын хэмжээнд 4,825 ААН, байгууллагын үндсэн үйл ажиллагааг түр зогсоосон.

Тодруулбал, 55 их дэлгүүрийн хүнснээс бусад тасгийн үйл ажиллагаа зогсоож байгаа. Мөн 495 барааны дэлгүүр, 1,005 үсчин гоо сайхан зэрэг ААН, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон юм. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтлийг хийнэ.

Айл өрхүүд гэртээ жавельон, блезна зэргийг байнга хэрэглэж, ахуйн ариутгалыг хийж болно"гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
614645
5 эможи

keyboard_arrow_up