Баянзүрх дүүргээс голомтлон гарсан халдвар 131 боллоо Баянзүрх дүүргээс голомтлон гарсан халдвар 131 боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Баянзүрх дүүргээс голомтлон гарсан халдвар 131 боллоо

2020 оны 12 сарын 23

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арванхоёрдугаар сарын 22-нд улсын хэмжээнд 4,134 хүнд шинжилгээ хийхэд 57 хүнд коронавирус илэрлээ.

  •  57 тохиолдлын 55 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй халдварын голомтод бүртгэгдсэн бөгөөд 43 нь өвчтөн,  сахиур хоёр, эмнэлгийн захиргааны ажилтан нэг, эмнэлгээс гарсан нэг хүн байна. Энэ голомтод нийтдээ халдварын 131 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдрийн илэрсэн 55 тохиолдол бүгдээрээ хавьтал хэмээн тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээгээр батлагдсан. 
  • Нэг тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн бөгөөд хавьтлаар тусгаарлагдсан иргэн байна. 
  • Мөн нэг тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн ажилтан, эмч хүн байгаа. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,063 болсон бөгөөд 541 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 513 хүн эмчилгээнд байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 40, хөнгөн 466 байна" гэв. 

Дотоодын халдварыг танилцуулбал 600: /2020.12.23/

  • Улаанбаатар хотод- 274
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
622196
1 эможи

харамсалтай
2020-12-23 14:21
ХАЛДВАРГҮЙЖИЛТ хамгийн өндөр түвшинд байх ёстой ЭМНЭЛЭГ халдвар тархалтын эх үүсвэр болж байдаг. ЭМЯам ажлаа зөв хийж байна гэх үү?
Зочин
2020-12-23 12:58
estoi bvtexgvi ee
Зочин
2020-12-23 11:34
keyboard_arrow_up