Монгол шир үйлдвэр, ББСБ, Амгалан амаржих газартай холбоотой халдварын хавьтлын 61 хүнээс коронавирус илэрчээ Монгол шир үйлдвэр, ББСБ, Амгалан амаржих газартай холбоотой халдварын хавьтлын 61 хүнээс коронавирус илэрчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол шир үйлдвэр, ББСБ, Амгалан амаржих газартай холбоотой халдварын хавьтлын 61 хүнээс коронавирус илэрчээ

2021 оны 2 сарын 06

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 05-ний 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 20853 хүнд шинжилгээ хийхэд шинээр 61 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 1989 боллоо. Эдгээр нь Улаанбаатарт илэрсэн ба бүгд ойрын хавьтлуудаас илэрсэн.

Тухайлбал, Монгол шир компани, Гутлын цех, ББСБ, Амгалан амаржих газар болон гэр бүлийн ойрын хавьтлуудаас коронавирус илэрсэн байна.

Ингэснээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тохиолдол 1,153 болсон бол дотоодын халдвар 1,479 бүртгэгдээд байна.

Харин улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,989 боллоо. Үүнээс 1,449 хүн эдгэрээд байгаа бол 527 хүн эмчлэгдэж байна." гэлээ.

Амгалан амаржих газрын эмнэлгийн тусламж үйлчилгээ бага шаардлагатай 93 ээжийг эмнэлгээс гаргаж, бусад тусламж хэрэгтэй хүмүүсийг бусад эмнэлэг рүү шилжүүлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623376
0 эможи

keyboard_arrow_up