Газын баллон олноор нь хадгалж байсан айлд гал гарч, амбаар хашаа нь шатжээ Газын баллон олноор нь хадгалж байсан айлд гал гарч, амбаар хашаа нь шатжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Газын баллон олноор нь хадгалж байсан айлд гал гарч, амбаар хашаа нь шатжээ

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд айлын амбаар шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын газарт ирсний дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очжээ. Ингэхэд 3х2 хэмжээтэй амбаар, хашаа шатаж байжээ.

Энэ үеэр газын баллонууд олдож, алба хаагчид аюулгүй болгож, орчны аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Иргэд, олон нийт газ хадгалах нь гал түймрийн үед тэсэрч дэлбэрэх, алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг хохироох, ойр орчинд аюулыг дагуулж байна.

Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд газыг ашиглахдаа мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж, амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд учрах аюулаас сэргийлж, ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656314
0 эможи

Ariunzaya
2024-04-16 20:00
Ntv giin shalgaagui tavisan medeeg shuud huulaad tavitsan erguu atsnuud ntv chin medeegee ustgatsan shde ymarch dugnelt n garaagui yumig shuud sevne hudlaa handalt goridson golognuus
keyboard_arrow_up