ШУУРХАЙ: 147 дугаар сургуулийн багш  болон сурагчид нулимс асгаруулагчид хордож, эмнэлэгт хүргэгджээ ШУУРХАЙ: 147 дугаар сургуулийн багш болон сурагчид нулимс асгаруулагчид хордож, эмнэлэгт хүргэгджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: 147 дугаар сургуулийн багш болон сурагчид нулимс асгаруулагчид хордож, эмнэлэгт хүргэгджээ

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацаж хүүхдүүд хордсон хэрэг гарчээ. 

Тодруулбал, үүний улмаас түргэн тусламжийн баг очиж, тус сургуулийн багш болон хоёр ажилтан хордлогод орж, цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Одоогийн байдлаар насанд хүрсэн 3 хүнийг Цэргийн төв эмнэлэг, 37 хүүхэд ЭХЭМҮТ, 8 хүүхэд БЗДНЭ, 19 хүүхэд МЯСЭ тусламж үзүүлж тээвэрлэсэн. Түргэн тусламжийн 7 баг ажилласан байна.

Энэ талаар тус сургуулийн нийгмийн ажилтнаас тодруулахад "Есдүгээр ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч цацсан. Үүнээс болж сурагчид гадаа байна. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас шалгалт хийхээр ирсэн байна. Гэмтэж, бэртсэн хүүхэд алга" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
656315
4 эможи

Зочин
2024-04-16 15:02
Ямар санаа муутай хүүхэд вэ эцэг эхэд нь хариуцлага тооц
keyboard_arrow_up