Сурагчид нийтийн тээврээр зорчихдоо сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгийн эд хөрөнгө сүйдэлжээ Сурагчид нийтийн тээврээр зорчихдоо сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгийн эд хөрөнгө сүйдэлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сурагчид нийтийн тээврээр зорчихдоо сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгийн эд хөрөнгө сүйдэлжээ

2024 оны 4 сарын 26

Arslan.mn

Дунд сургуулийн сурагчид нийтийн тээврээр зорчихдоо автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгийн эд хөрөнгө сүйдэллээ. Мөн ослын үед ашиглах зориулалттай алхыг авч явах зөрчил гаргасаар байна.

Үүний өмнө нэр бүхий иргэд автобусанд суурилуулсан гар утасны цэнэглэх залгуурт хог хаягдал чихэн эвдэлсэн тохиолдол гарсан.

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинээр нэвтрүүлсэн Yutong загварын автобус нь гадна талдаа гурав, дотор талдаа дөрвөн камераар бичлэг хийж баримтжуулан хоёр сарын хугацаатай хадгалах хүчин чадалтай.
Иймд автобусанд үйлдэгддэг халаасны хулгай, танхайн, олон нийтийн эд хөрөнгийг сүйдэлсэн үйлдлийг баримтжуулан арга хэмжээ авч байна.

Иргэд, зорчигчид та бүхнийг автобусаар соёлтой үйлчлүүлж, нийтийн хөрөнгөдөө гамтай хандахыг уриалж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
5
656652
8 эможи

ЗОЧИН
2024-04-29 08:20
Зургий нь ил тодоор харуулаач ээ. Хүмүүс хараг, ичиж зовох байлгүй....
Иргэн
2024-04-29 08:18
Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй, эцэг эхээс нь төлбөрий нь гаргуул. Ер нь хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд байхаас нь нийтийн өмчийг хайралдаг, зүлэг модоо хайрлан хамгаалдаг, хогоо удамжинд хаядаггүй болгож хүмүүжүүлэх ёстой. Энэ тал дээр багш нар ажиллахгүй байна. Эцэг эхчүүд , томчууд бид ч үлгэрлэн дурайлгах ёстой
Зочин
2024-04-27 12:11
Эцэг эхээр нь төлүүлэх хэрэгтэй!
Иргэн
2024-04-26 18:41
Эцэг эхчүүд нь хүүхдээ хүмүүжүүлэх л хэрэгтэй дээ!!!
aagii
2024-04-26 16:39
muusain sdanudaar hohirliig n baragduul. nvvriig n il bolgo!!!!!
keyboard_arrow_up