COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ӨНӨӨДӨР хамгийн том ХҮННҮ дээлийг нийтэд толилуулна

2017 оны 7 сарын 10

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам маргааш Сүхбаатарын талбайд болно.

Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадмын үеэр дараах арга хэмжээ зохион байгуулагдана. Үүнд:

Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал
Ардын урлагийн тоглолт
Үндэсний хувцасны загварын үзүүлбэр
Хамгийн сайхан дээлтэй хос шалгаруулах зэрэг уралдаан тэмцээн
Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа
Уран бичлэг, уран хайчилбар, газар дээр нь дээл, малгай, бүс урлах зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм.

Мөн энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмын үеэр хамгийн том Хүннү дээлийг дэлгэх, ёохор хатирах, эртний нүүдэлчдийн дэвсэх бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулах зэрэг арга хэмжээг шинээр нэмж зохион байгуулахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44971
0 эможи
keyboard_arrow_up