COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Жолооч нарт зориулсан АППЛИКЭЙШН

2017 оны 7 сарын 05

Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсанд анхаарлаа сарниулахаас сэргийлсэн аппликэйшнуудыг танилцуулъя.


“FOREST”

Apple компанийн шилдэг аппликэйшнийн нэг Forest хүмүүсийг тоглоомын аргаар ослоос сэргийлдэг. Хэрэв гар утсаа оролдохгүй байж чадвал аппликэйшн мод ургуулдаг бөгөөд 30 минут бололгүй фэйсбүүк орох юм уу тоглоом тоглоход ургаж буй мод тэр дороо үхнэ.

Өөрөөр хэлбэл гар утсандаа хүрээгүй хагас цаг тутамдаа та нэг ширхэг мод ургуулах юм. Өтгөн ой ургуулах тусам шинэ төрлийн мод тарих боломжтой болдог нь сонирхолтой.

“FOCUS”

Машин асаж, замын хөдөлгөөнд оролцож эхлэх үед Focus автоматаар ажиллаж эхэлнэ. Гар утсаа авч дэлгэцийг ширтэх үед энэ аппликэйшн жолоочид гар утсаа доош тавиад урдах замаа харахыг сануулдаг. Ингэхдээ мессеж ирхэ, залгах дууг блоклохгүй, эелдэгээр сануулах юм.

Харин жолоо бариагүй, зүгээр зорчигчийн хувиар машинд явах үед ийм сануулга өгөөд байвал гар утсаа нэг сайн сэгсрээд Passenger mode-ийг идэвхжүүлж болно.

 ”SNOW BALL”

Гар утас онлайн байх үед төрөл бүрийн цахим хаяг, сошиал сувгаас зар сурталчилгаа, хэрэггүй мэдээллүүд олноороо ирдэг. Энэ бүгдэд цаг зарцуулахгүй байхыг хүсвэл ямар мэдээлэл хүлээж авахаа сонгох боломжтой “” аппликэйшнийг хэрэглээрэй.

“Твиттерт шинэ найзтай боллоо” гэсэн чухал биш сануулгын оронд зөвхөн гэр бүл, ажлынхнаасаа ирсэн мэдээллийг авдаг тохиргоог хийж болно гэсэн үг.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44861
0 эможи
keyboard_arrow_up