COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хар шоколад эрүүл мэндэд САЙН УУ?, МУУ ЮУ?

2017 оны 7 сарын 05

Шоколад огт иддэггүй хүн гэж бараг байхгүй байх. Тэгвэл шоколаданд дурлагчдад дуулгах сайхан мэдээ байна. Саяхны нэгэн судалгаагаар хар шоколад нь цусны даралт, зүрхний өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулж, цусан дахь сахарын хэмжээг багасгадаг нь тогтоогджээ.

Маяачууд шоколадны нунтгийг эмчилгээний зорилгоор ашиглаж байсан бөгөөд Викторийн үеийн эмч нар шоколадыг тэмбүү өвчний эсрэг ажиглаж байжээ. Охайо мужийн “Vincent Mercy Medical Center”-ийн зүрх судасны эмч Оваис Каважа шоколад нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах үйлчилгээтэй гэв.

Хар шоколадны 70 хувийг какао эзэлдэг бөгөөд МЭӨ 500 жилийн өмнө шоколадыг “хаан хүнс” гэж үздэг байжээ. Харин XVI зууны үед Европ тивп шоколадыг халуурах, ханиалгах, ходоод өвдөхөд эмчилгээний журмаар хэрэглэдэг байв. 1577 онд испани судлаач Франсиско Хернандез мексикчүүд хэрхэн какаог цусан суулгын эсрэг ашиглаж байсан талаар бичиж үлдээсэн байдаг гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44865
0 эможи
keyboard_arrow_up