COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Орчин үеийн Робинзон Крузо буюу хүнгүй аралд 20 жил амьдарч буй Австрали эр

2017 оны 7 сарын 05

Австралийн 73 настай Дэвид Глашин 1987 оны санхүүгийн хямралын үед хөрөнгө зоорьгүй шахуу болох хүртлээ бизнест амжилттай сайн ажиллаж байжээ. Тийнхүү мань эр өнгөрүүлсэн амьдралаа эргэн харж, Ногоон арлын эргийн ойролцоох нэгэн жижиг аралд ганцаараа суухаар шийдсэн байна. Тэр энд 20 жил сууж байгааг “Миррор” сонинд мэдээлжээ.

Глашины хэлснээр, шинэ амьдралд дасах арга чаргаа олж ядаж байх зуур бараг 10 жил өнгөрсөн байна. Бизнес нь дампуурсны дараа эхнэр нь удалгүй түүнээс салжээ. Шинээр танилцсан бүсгүй нь хүн амьтангүй ямар нэг аралд хамтдаа очъё гэж түүнд хэлсэн байна. Дэвид зөвшөөрч, харин түүний хайртай бүсгүй нь онгон байгальд амьдрахад бэлэн биш нь удалгүй тодорхой болжээ. Тийнхүү мань эр ганцаараа үлдэж, одоо нохой нь түүнд цорын ганц хань болдог байна.

Хуучин саятны модон урцанд цахилгаан гэж бараг байхгүй, нарны зай хураагуур хэрэглэдэг байна. Гэсэн ч тэр гадаад ертөнцтэй харилцаж, Интернэтэд байнга ордог байна. Телевизийн шоу үзэж, тэр ч байтугай эмэгтэйчүүдтэй танилцдаг гэнэ.

“Амьд харьцаа байхгүй нь аралд миний өнгөрүүлж буй амьдралын гол дутагдалтай тал” гэж тэр ярьдаг байна. Дэвид ногооны газартаа ногоо тарьж, түүгээрээ хооллодог байна. Жилдээ нэг удаа ойрхоны хот орж, бие даан хийж чадахгүй амттан болон бусад бүтээгдэхүүн авдаг гэнэ. Заримдаа жуулчид түүн дээр ирж, “Робинзон Крузод” бэлэг сэлт, архи дарс авчирч өгдөг байна.

Даянч амьдралтай холбоотой зарим асуудал байдаг ч, би диваажинд байгаа, үүнийгээ юугаар ч солихгүй хэмээн австрали эр ярьдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44866
0 эможи
keyboard_arrow_up