COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сингл Лэдис-3 энэ өвөл үзэгчдийн хүртээл болно

2017 оны 7 сарын 20
"U film"- ийн бүтээл болох "Сингл Лэдис" уран сайхны кино үзэгчиддээ 2 цувралаа хүргээд байгаа билээ. Ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог олон саад бэрхшээл, жаргал зовлонг хөгжилтэйгээр харуулдаг тус киноны гуравдугаар анги аль хэдийн хийгдээд эхэлжээ.

Эхний анги гарсан даруйд үзэгчид хоёрдугаар анги гарах эсэх талаар маргаан дэгдээж үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байсан. Үзэгчдийн хүлээлт талаар болсонгүй хоёрдугаар анги тун удалгүй нээлтээ хийж өмнөхөөсөө илүү эрч хүч, өнгө дүрс, адал явдалтайгаар эргэн ирсэн билээ. Киноны үйл явдал нэгдүгээр ангийн үйл явдлын үргэлжлэл биш харин эсрэгээрээ эхний ангийн өмнөх буюу гурван бүсгүйн анх хэрхэн танилцсан хөгжилтэй түүхийг харуулснаар гуравдах ангийн хүлээлтийг үзэгчдэд автоматаар үүсгээд байсан юм.

Харин энэ удаад "U film"- ийн хамт олон нэгдүгээр ангийн үргэлжлэл хэрхэн цааш өрнөхийг зэгчиддээ харуулахыг зорьжээ. Мэдээж өмнөх ангиудаасаа зохиол болон дуу дүрс өнгө хийцийн хувьд илүү сайжруулахын тулд хичээж ажиллаж байгаа тухайгаа тус киноны уран бүтээлчид мэдэгдсэн. 

Гурван бүсгүйн ганц бие амьдрал цааш хэрхэн өрнөх бол? Тэд хэзээ жинхэнэ хайртайгаа учирж ганц бие амьдралдаа цэг тавих вэ? 

Сингл Лэдиес кино гурван цуврал гаргаад зогсох уу? Энэ бүхний хариуг бид энэ өвөл мэдэх нь ээ.

Киноны уран бүтээлчид одоогоор хөдөө орон нутгуудад зураг авалтаа хийж байгаа бөгөөд магадгүй ганц бие сайхан бүсгүйчүүдийн хэн нэгэн нь тэнд бэр орж шинэхэн адал явдалтайгаа учирснаар киноны үйл явдал цааш өрнөх магадлалтай ажээ...

Эх сурвалж : ZONE.MN

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45168
0 эможи
keyboard_arrow_up