COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭЕШ: Батламж хуудсаа аваарай

2017 оны 7 сарын 01

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын 2017 оны Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын оноо гарчээ. ЭЕШ өгсөн  сурагчид Боловсролын үнэлгээний төвийн вэб хуудсанд хандан шалгуулагчийн булангаар орж, өөрсдийн ЭЕШ хэрхэн оноо авсан талаарх мэдээллээ харах боломжтой юм байна.

Элсэлтийн ерөнхий шалтгалтын хуваарь гарсан учраас төгсөгчид Монголын их, дээд сургуулиудын консерциум /МИДСК/-аас гаргасан хуваарын дагуу сургууль, сонгох үйл ажиллаага үргэлжлүүлэх юм. Тодруулбал, аймаг, орон нутгаас МИДСК-ын гишүүн их, сургууль, коллежид 2017 онд оюутан элсүүлэх үйл ажиллагааны хуваарь долдугаар сарын 2-ны өдрийн 09.00-22.00 цагийн хороонд бүртгэх, долдугаар сарын 3-ны өдөр зарим мэргэжлийн шаардлагаас хамаарч ур чадварын шалгалт өгөх, долдугаар сарын 4-нд нийт суралцагчдын оноог аймаг тус бүрээр жагсаах, долдугаар сарын 5-аас 6-ны өдрүүдэд хуваарь сонголт хийх бол долдугаар сарын 7-ны өдөр нэмэлт хуваар сонгохоор тус тус хуваарилжээ. 

Харин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид өөрийн сонирхсон сургууль дээрээ шууд очиж бүртгүүлэх боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44723
0 эможи
keyboard_arrow_up