COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭЕШ: Монгол хэлний шалгалтанд 6238 сурагч тэнцжээ

2017 оны 7 сарын 03

Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчын дүн eec.mn цахим хуудаст нийтлэгдсэн байна. Улсын хэмжээнд Монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтыг 17779 шалгуулагч өгснөөс 6238 нь шалгалтад тэнцэж, 11541 нь шалгалтад унажээ.

Шалгуулагчдын дүнгийн жагсаалтаас харахад монгол хэлний шалгалтад улсын хэмжээнд 30 хүүхэд  хамгийн өндөр буюу 800 оноо авсан байна. Тухайлбал Улаанбаатар хотын хэмжээнд хоёр хүүхэд уг шалгалтад 800 оноо авсан бол, Увс аймагт хамгийн олон буюу таван хүүхэд хамгийн өндөр оноо авчээ.

Харин математикийн ЭЕШ-ын дүнг, монгол хэлний шалгалтын дүнтэй харьцуулахад шалгуулагчид харьцангуй өндөр оноо авчээ. Тухайлбал Улаанбаатар хотын хэмжээнд 21 хүүхэд математикийн ЭЕШ-д 800 оноо авсан байна.

Аймаг

Хамгийн өндөр оноо

800 оноо авсан шалгуулагчын тоо

Архангай

800

1

Баян-Өлгий

681

 

Баянхонгор

800

1

Булган

800

1

Говь-Алтай

800

3

Говь-Сүмбэр

754

 

Дархан-Уул

782

 

Дорноговь

792

 

Дорнод

800

3

Дундговь

717

 

Завхан

800

2

Орхон

800

1

Сэлэнгэ

800

1

Сүхбаатар

800

1

Төв

782

 

Увс

800

5

Ховд

773

 

Хэнтий

800

3

Хөвсгөл

800

4

Өвөрхангай

800

1

Өмнөговь

800

1

Улаанбаатар хот

800

2

 

 

  •  
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44772
0 эможи
keyboard_arrow_up