COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цэцэрлэгийн онлайн бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

2017 оны 7 сарын 21

Жил бүрийн намар цэцэрлэгт хүүхдээ өгөх гэсэн эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа дугаарлаж, хонодог тохиолдол сүүлийн хэдэн жил үргэлжилж буй. Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж багатайгаас эцэг, эхчүүд ийн урт дараалал үүсгэн, цэцэрлэг манахаас аргагүйд хүрдэг. Тэгвэл энэ жилээс эхлэн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг онлайнаар бүртгэх ажлыг нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн Мэдээлэл, технологийн хэлтэс хамтран зохион байгуулахаар болсон билээ.

Хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр бэлтгэлээ базааж буй ээж, аавуудад дуулгахад, энэ жил цэцэрлэгт шинээр бүртгүүлж байгаа хүүхдүүдийг долдугаар сарын 25-аас буюу ирэх мягмар гаригаас эхлэн бүртгэхээр бэлтгэл хангагджээ. Ингэхдээ шинээр цэцэрлэгт орж байгаа буюу зөвхөн хоёр настнуудыг онлайнаар бүртгэх юм.

Эцэг, эхчүүд зөвхөн тусгай сайтаар орж, онлайнаар бүртгүүлэхдээ хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирнэ. Бүртгүүлсний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45173
0 эможи
keyboard_arrow_up