COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МУИС сургалтын төлбөрөө нэмжээ

2017 оны 8 сарын 18

Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын төлбөр нэмэгддэг ч ямар үндэслэлтэй нь тодорхой бус байдаг. Энэ жил ч төлбөр нэмэгджээ. “БСШУС –ийн сайд төрийн өмчит бүх их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүй байх үүрэг, чиглэлийг удирдлагууд нь өгсөн. Их, дээд сургуулийн хичээлийн нэг багц цагийн төлбөр харилцан адилгүй. Нэг оюутан жилд хэчнээн ч багц цагийн хичээл сонгон суралцаж болох учраас  судлах хичээлээс нь хамаарч, сургалтын төлбөр зөрүүтэй байдаг.

Төрийн өмчит их, дээд сургуулийн сургалтын төлбөр сүүлийн хоёр жил нэмэгдээгүй. Хувийн сургуулиудад ч мөн адил чиглэл өгсөн ч бизнесийн зарчмын дагуу уян хатан хандах нь тэдний дотоод асуудалд хамаардаг” гэж БСШУСЯ –ныхан хэллээ.

Уг мэдээллийн дагуу МУИС –д очиход, нэг багц цагийн төлбөр өмнөх жилийнхээс нэмэгджээ.  Тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2017 оны 3 сарын 31-ны 06 тоот тогтоолоор бакалаврын түвшний сургалтын төлбөрийн хэмжээг тогтоосон гэнэ. Зөвхөн 1 түвшний оюутны нэг кредит цагийн төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Бизнесийн сургууль 96.600-103.100 Шинжлэх ухааны сургууль  74.600-86.700 төгрөг болж нэмэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46110
0 эможи
keyboard_arrow_up