Д.Энхжаргал 8 иргэнийг хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажилд томилж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглажээ Д.Энхжаргал 8 иргэнийг хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажилд томилж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглажээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Д.Энхжаргал 8 иргэнийг хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажилд томилж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглажээ

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий 8 иргэнийг хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажилд томилж, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэргийг шалгаж дуусчээ.

Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Үүнийг тодруулбал, Дамдингийн Энхжаргал нь тус санг 2016 оны 11 сараас 2019 оны 1 сар хүртэл удирдаж байсан. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656310
0 эможи

keyboard_arrow_up