COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2014 оны 10 сарын 31

2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10.00 цагийн байдлаар: 

Монгол улсад:  

Улаанхус сумын 52 хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрчээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 52 хүүхэд хоолны хордлогоор өвчилсөн бөгөөд эдгээрээс 3 хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Хүүхдүүдэд халуурах, бөөлжих, гүйлгэх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  хүнсний бүтээгдэхүүний 45 сорьц, гадаад орчны 55 сорьц цуглуулан шинжилж байна.

 Эх сурвалж: ХӨСҮТ, МХЕГ 

Томуу, томуу төст өвчин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

2014 оны 10 дугаар сарын 20-ноос 26-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 174.499 хүн амбулаториор үйлчлүүлсний 9.875(5.7%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон. Энэ нь өмнөх 7 хоногоос 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар их байгаа юм. Мөн 10.000 хүн амд 36.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 2.7, өмнөх оны мөн үеэс 4.0 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдсэн байна.

Иймд иргэдэд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд:

• Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор хувцсаа тохируулан өмсөх, даарч, хөрөхгүй байх,

• Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх,

• Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх,

• Гараа тогтмол савандаж угаах,

• Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх,

• Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,

• Ханиах, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх,

• Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот өрөө), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах,

 • Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.

 Эх сурвалж: ХӨСҮТ

Говьсүмбэр аймагт галзуу өвчин гарлаа 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд малын галзуу өвчин бүртгэгдэж, 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хөл хорионы дэглэм тогтоосон байна.

 Эх сурвалж: ОБЕГ 

Дэлхий дахинд: 

Эбола вируст халдвар, дэлхий дахинд: 

2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад 13769 тохиолдол бүртгэгдэж, 4969 хүн нас барсан байна.

Эбола вируст халдвар, бодит тоогоор,эрчимттэй тархалттай бүс нутгаар

Улс орон

Тохиолдлын тодорхойлолт

Нийт тохиолдлын тоо

Сүүлийн 21 хоногт бүртгэгдсэн тохиолдол

Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн/нийт тохиолдол (%)

Нас баралт

Гвиней

Батлагдсан

1391

332

24%

*

Болзошгүй

199

19

10%

*

Сэжигтэй

316

315

100%

*

Нийт

1906

666

35%

997

Либери

Батлагдсан

2515

35

1%

*

Болзошгүй

1540

363

24%

*

Сэжигтэй

2480

469

19%

*

Нийт

6535

867

13%

2413

Сьерро-Леон

Батлагдсан

3700

1187

32%

*

Болзошгүй

322

14

4%

*

Сэжигтэй

1213

232

19%

*

Нийт

5235

1433

27%

1500

Нийт

13676

2966

22%

4910

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11155
0 эможи
keyboard_arrow_up