COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Чихрийн шижингийн эрт илрүүлэгт улсын хэмжээнд 312 мянган иргэн хамрагджээ

2016 оны 12 сарын 08

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд чихрийн шижингийн эрт илрүүлэгт хамрагдвал зохих иргэдийн тоо 707 мянга гаруй байна. Энэ оны 10 дугаар сарын байдлаар эдгээр иргэдийн 44.1 хувь нь буюу 312 мянга орчим нь эрт илрүүлэгт хамрагджээ. Харин нийслэлийн хувьд энэ үзүүлэлт 39.7 хувьтай байгаа аж. Одоогоор эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 0.2 хувьд чихрийн шижингийн шинж тэмдэг илэрсэн талаар Эрүүл мэндийн хөгжлийн төв мэдээллээ. Нийгмийн даатгалын зөвлөлийн тогтоолоор энэ өвчний эмчилгээнд хэрэглэх дөрвөн төрлийн эмийг даатгалаар хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад оруулсан. Салбарын эмч, мэргэжилтнүүдийн зүгээс энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нэн тэргүүнд иргэд зөв мэдээллээр хангагдах ёстойг анхааруулж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурдсанаар энэ өвчнөөр жил бүр долоон сая хүн шинээр оношлогдож байна. Харин Ази, Номхон далайн орнуудад насанд хүрэгчдийн 12-20 хувь нь чихрийн шижингийн оноштой байна.

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38859
0 эможи
keyboard_arrow_up