COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хөдөлмөр,нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны хэлэлцээрт гарын үсэг зурлаа

2017 оны 1 сарын 19

Монгол улсын Засгийн газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийг энэ сарын 16-ны эхлүүлж зарчмын зөрүүтэй асуудлаа нэгтгэх зорилгоор талууд тус бүрээс 3 хүний төлөөлөлтэй байгуулсан ажлын хэсгийн саналыг өнөөдөр заалт бүрээр хэлэлцэж, хэлэлцээрийн бүлэг тус бүрээр санал нэгдэж нэгдсэн шийдвэрт хүрчээ. Ажлын хэсэгт МҮЭ-ийн холбоог төлөөлж ЕНБД Г.Адъяа, МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, МААХҮЭХ-ны дарга М.Алтанцэцэг нар оролцжээ.

Хөдөлмөр , нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.

 Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээр 74.9 хувийн биелэлттэй дүгнэсэн ба шинэ хэлэлцээрийн хэрэгжилтэнд талууд онцгой анхаарч ажиллахаар болжээ.

Энэ удаагийн хэлэлцээрт төрийн албан хаагчдын албан тушаалын ангилал зэрэглэлийг боловсронгуй болгох асуудлыг үе шаттай хэрэжүүлэхээр туссан ба энэ ажлын эрүүл мэндийн салбараас эхлүүлэх ажээ. Ингэснээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын мэргэжил, ур чадвар,  ажлын ачаалалтай уялдуулсан олон жил шийдвэрлэгдээгүй цалингийн тогтолцоог шинэчлэх ажээ.

Мөн Хувь хүний орлогын албан татварын хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хууль өөрчлөлт оруулах замаар иргэд хөдөлмөрчдийн худалдан авах чадварыг нөхөх буюу  татварын хөнгөлөлтийг нэмэгдүүлэх, 2018 оны төсөв батлагдахаас өмнө цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээр байгуулахаар болжээ. Түүнчлэн төсвөөс хэмнэгдсэн болон өөрийн үйл ажиллагааны орлогыг давуулан биелүүлсэн хөрөнгийг ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгаалалд зарцуулах эрхийг нээж өгчээ.”Ажилгүйдлийн үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлэх ба Малгүй болон цөөн малтай залуу малчдын амжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг хөдөлмөр, нийгмийн хамгааллын 5 бүлэг 50 орчим заалттай улсын хэлэлцээрийг амжилттай байгууллаа.

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40149
0 эможи
keyboard_arrow_up